Европын холбооны орнуудад суудлын автомашины борлуулалт өнгөрсөн хоёрдугаар сард жилийн дүнгээр 19.3 хувиар буурч, 771.5 мянга болсон.
Энэ нь 2013 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болоод байна. Италид борлуулалт хамгийн бага буюу 12.3 хувиар унасан бол Германд 19, Францад 20.9, Испанид 38.4 хувиар буурчээ.
Түүнчлэн Европын холбооны орнуудад автомашины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.7 хувиар буурч, Испани хамгийн их хохирол амссан ба борлуулалт хоёр дахин багассан.
24news.mn