2025 оны 07 сарын 01
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас 4/60 арга хэмжээг МҮСТО-д зохион байгуулж байна
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас 4/60 арга хэмжээг МҮСТО-д зохион байгуулж байна

Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойн энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойн жилийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хороо 4 удаагийн ялалт, амжилтаар угтаж байгаагаараа онцлогтой аж. Дүүргийн Ардчилсан намын хорооноос ялалтын гол үндэс болсон гишүүд дэмжигчидээ хүндэтгэн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд  4/60 арга хэмжээг зохион байгуулж байна.
 
Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам 4000 гаруй гишүүд дэмжигчидтэй. Үүнээс өнөөдрийн энэхүү арга хэмжээнд 1-20 дугаар үүрийн 1200 гаруй гишүүд, дэмжигчид оролцож байна. Тус арга хэмжээнд урилгаар Улсын Их Хурлын гишүүн Хөххүүгийн Болормаа, Цэндийн Баатархүү, Сүхбаатарын Эрдэнэболд, Очирбатын Амгаланбаатар, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын удирдлага, 24 үүрийн дарга оролцож байна.
 
​Өнөөдрийн уулзалт, арга хэмжээний гол зорилго бол гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажиллах, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт,  цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулах юм.

24news.mn

http://24news.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.