
Энэхүү уулзалтаар 6 орны 13 их сургуулиуд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Үүнд: ШУТИС, ХБНГУ-ын Хемницийн Технологийн Их Сургууль, БНХАУ-ын Харбины Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, МУ-ын Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн, Казакстан улсын Евроазийн Үндэсний Их Сургууль, Узбекстан улсын Ташкентын Мэдээллийн Технологийн Их Сургууль, ОХУ-ын Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль, МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, СУИС болон СИТИ Их Сургуулиуд оролцлоо.
Цаашид олон улсын академик хамтын ажиллагааг бэхжүүлэх, уг хурлыг тогтмол үе шаттайгаар зохион байгуулах асуудлуудыг хэлэлцэж, дараагийн ээлжит "Олон улсын 15-р Компьютерийншинжлэхухаан ба Боловсролын технологийн симпозиум”-ыг ХБНГУ-д 2026 оны 8 дугаар сард зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Хурлыг хамтран зохион байгуулагчид болон нийт оролцогчиддоо талархал илэрхийлье.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль.
24news.mn