2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Том Ханкс: Америк тэртэй тэргүй агуу улс

Өдгөө 61 настай Холливудын алдарт жүжигчин Том Ханкс 50 гаруй кинонд дүр бүтээсэн. 390 ам долларын хөрөнгөтэй жүжигчин “Форрест Гамп”, “Цэрэг Райаныг аварсан нь” зэрэг киногоороо та бидний танил болсон билээ.

Тэрээр саяхан Лондонд болсон шинэ киноныхоо нээлтийн үеэр Дэвид Акселродын ярилцлагын шоунд орсон. Энэ үеэр Дэвид түүнээс Дональд Трампын “Америкийг дахин агуу болгоно” гэсэн үзэл бодлынх нь талаар асуужээ.

Доналд Трамп ерөнхийлөгч болохоос өмнө жүжигчин Том Ханкс “Харь гаригийн сансрын хөлөг манай гэрийн гадаа газардаж, үлэг гүрвэлүүд хувцас өмсдөг болох үед л Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болох байх” гэж хэлж байсан удаатай.

Оскарын шагналт жүжигчин Том Ханкс Дэвидийн асуултад “Америк тэртэй тэргүй агуу улс. Түүний юу яриад байгааг би ойлгохгүй байна” хэмээн хариулжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.