2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтдаг вэ?

Аргын тооллыг баримтлагч барууны орнууд жил бүрийн 12-р сарын 31-нийг ирж буй шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Монголчуудын хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн 100-ыг үдсэн. Тэгэвч өнгөрсөн зууны 20-иод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн.

Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай өвгөн, цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай, улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж, бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах, тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл, дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

Еврейчүүд:

Аливаа улс оронд шинэ жилийн баяр нь нэг жилийн амьдрал, ажил үйлс өнгөрч, шинэ оных нь эхлэх, хүний нас нэмэгдэх цаг хугацааны зааг үе байдаг. Еврейчүүд энэ баяраа “Рош Ха-Шана” гэж нэрлэдэг бөгөөд Песаха ёслолоос 163 өдрийн хойно, есдүгээр сарын 5-аас хойш, аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд 10 хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн 10 хоногийг шүүн тунгаах, “Иом Кипур” буюу бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна. Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой.


Хятадад:

Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьяны хувьсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу Чуньцзе хэмээн нэрийдэх болжээ.


Орост:

Славянчуудын энэ баяр МЭӨ XV зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн 3 сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ. XVIII зуунд Европын бараг бүх католик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.


Японд:

Япончууд шинэ оныг “Шёо гацү” гэдэг. Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр гэж үздэг байна. Япончууд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн доороо хийж угтана. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.


Энэтхэгт:

Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж, маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө Энэтхэгчүүд аз жаргалын бурхан – Лакшмид мөргөдөг.

Италид: 

Италид шинэ жил 1-р сарын 6-ны өдөр эхэлдэг. Италичуудын дунд энэ шөнө сайхан сэтгэлт Бефана гэх шидэт дохиуртай дагина нисэн ирж, хүүхдүүд унтаж байгаа өрөөнд алтан түлхүүрээр нээн орж ханын зууханд өлгөөтэй хүүхдийн оймсыг бэлгээр дүүргэдэг гэх домог бий. Харин тэр жилдээ муу сурч үймүүлсэн хүүхдэд Бефана чимх үнс, нүүрс үлдээдэг гэнэ. Италийн Өвлийн өвгөн аавыг Баббо Натале гэдэг. Италид Шинэ жилийг хуучин бүхнээс ангижирснаас эхэлдэг гэж ярьцгаадаг. Тиймээс шинэ жилийн шөнө цонхоороо хуучин бүхнээ хаядаг уламжлалтай гэнэ. Италичуудад энэ ёс заншил тун их таалагддаг тул тэд үүнийгээ маш бахдалтайгаар хийдэг гэнэ.

Харин баярын ширээгээ самар, усан үзэм зэрэг эрүүл энх, урт удаан амьдралыг билэгддэг идээ ундаагаар бялхуулдаг ажээ. Түүнчлэн италичуудад шинэ жилээр хамгийн түрүүнд хэнтэй уулзах вэ гэдэг нь тун чухал. Хэрэв язгууртан юм уу санваартан хүнтэй тааралдвал тэдний хувьд маш таагүй зүйл гэнэ.

Шведэд:

Шинэ жилээр найз нөхдийнхөө vvдэнд аяга таваг хагалдаг. vvдэндээ хамгийн олон аяга таваг хагалуулсан хvн туйлын азтайд тооцогддог.


Англид:

Англид шинэ жилийн үдэш гудамжинд худалдаачид тоглоом, шүгэл, баг, бөмбөлөг зардаг гэнэ. Шинэ жилээр мэндчилгээний хуудас солилцдог уламжлал Англид анх тогтжээ. Анхны шинэ жилийн мэндчилгээний хуудсыг Лондон хотноо 1846 онд бичиж байжээ. Унтахынхаа өмнө хүүхдүүд ширээн дээрээ Санта Клауст авчирсан бэлгээ хийх таваг бэлтгэж өгдөг байна. Харин гутландаа Санта Клаусын илжгийг хооллох өвс хийж үлдээдэг аж.

Шинэ жил ирэхэд хонх дуугарна. Харин энэ үед хосууд ирэх жилдээ салахгүйн тулд модны мөчрийн доор үнсэлцэх ёстой аж. Англи айл гоёлын ширээн дээрээ шарсан төмстэй цацагт хяруул, брюссель байцаа, амттан жимс тавьдаг уламжлалтай. Британид цагийн зүү 12.00 дээр цохиход хүмүүс хуучин оноо үдэж хойд хаалгаа нээгээд сүүлийн цохилтоор өмнөх хаалгаа нээж шинэ оноо оруулдаг уламжлалтай.


Бразильд:

Ойд ургадаг модны сvvг /нэг удаа 2-4 литр сvv гардаг/ шинэ жилийн өмнө ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ.

Бирмд:

Шинэ жилийг дөрөвдvгээр сарын хамгийн халуун өдөр тэмдэглэдэг. Баяр ихэвчлэн өдөр vргэлжилдэг бөгөөд “усны наадам” голлох цэнгээн нь болдог. Өнгө алаглуулан чимсэн машинууд дvvрэн устай торхыг тээж гудамжаар баярын жагсаалд оролцогчдыг шvршин зугаацуулдаг аж.

Болгарт:

Цагийн зvv шөнийн 24-ийг голлоход бvх айл хоромхон зуур гэрлээ унтрааж, бие биеэ vнсдэг аж. Дараа нь гэрийн эзэгтэй зоос, сарнай цэцгийн иш нуусан бялууг гэр бvлийнхэндээ хvртээнэ. Зоос таарвал эд баялагтай, сарнайн иш таарвал хайр сэтгэлтэй учирна гэж vздэг. Бас шинэ жилийн урд өдөр хvvхэд, залуус сөөг мод бэлтгээд, тvvгээрээ найз нөхдөө гижигдэж баярын мэнд хvргэдэг гэнэ.

Гвинейд:

Шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бvжиглэдэг гэнэ.

Германд:

Шинэ жилийг голдуу гэр бvлийн хvрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг vдэх мөчид гэр бvлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлvvлэн 12 сонгинын vндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо vзэхэд аль сарынх нь давсыг бvгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой , уусгаж чадаагvй нь гантай болно гэж таамагладаг.

Грект:

Христосын мэндэлсэн өдөр гэдэг утгаар өргөн тэмдэглэдэг. Гол нь юм бvхнийг цэвэр цэмцгэр, vзэмжтэй байлгахад зориулдаг. Тухайлбал, Афин хотыг чимэглэхэд 100-300 мянган гэрэл, 60 км дарцаг болон бусад чимэглэл хийдэг бөгөөд “vндсэн хуулийн” гэж нэрлэгдсэн төв талбайдаа хамгийн өндөр модыг чимэглэн засдаг байна.

Кубад:

Шинэ жилийн шөнө цагаа зогсоодог гэнэ. Энэ нь шөнийн 24 цаг болж байгаа дохионоос цээрлэдэг нөгөөтэйгvvр шинэ жилээр цаг ч гэсэн амрах ёстой гэсэн vзэлтэй нь холбоотой ажээ. Шинэ жилийн босгон дээр кубачууд хундаганд ус дvvргэж, шөнө дунд болонгуут цонхоороо асгадаг. Энэ нь шинэ жилийг ус мэт тунгалаг байх ёстой гэсэн бэлгэдэл юм.

Иранд:

Шинэ жилийг 3-р сарын 25-ны шөнө дунд угтана. Энэ vеэр баярын бууны дуу нижигнэнэ. Насанд хvрэгсэд гартаа мөнгөн зоос барих бөгөөд энэ нь ирж байгаа жилийн турш төрөлх нутгаасаа холдохгvй байхыг илэрхийлсэн эртний домогтой холбоотой ажээ. Иранчууд шинэ жилийн эхний өдөр гэрт байгаа хуучин шавар сав суулгаа хагалж шинэчилдэг заншилтай гэнэ.

Израильд:

Алим, зөгийн бал бvхий баярын ширээ засч шөнөжин бvжиглэдэг. Шинэ жил 10 хоног vргэлжлэх бөгөөд энэ vеэр нvглээ наминчилж бурханд мөргөл vйлддэг гэнэ.

Индонезид:

Жирийн байдлаар тэмдэглэдэг аж. Суматра арлын ойд 10 кг хvрэх жинтэй, муухай vнэртэй аварга том цэцэг ургадаг байна. Тэр цэцгийг баярын өдөр согтсон хvнд vнэртvvлж сэргээдэг гэнэ.

Мусальманчууд:

Мусальманчууд сарны тооллоор он цагаа тоолдог учраас шинэ жил шинэ он гарахаас 11 хоногийн өмнө тохиодог байна. Харин Иран улс (хуучнаар эртний Персчvvд) шинэ жилийг 3-р сарын 21-нд тэмдэглэдэг ажээ. Тэд хэдэн долоо хоногийн өмнөөс vр тариагаа суулгаж эхэлдэг бөгөөд яг шинэ жилийн vеэр vр тариа нь соёолж vvнийгээ шинэ он, хавар ирлээ гэж vздэг.

Ойрхи дорнодынхон:

Шинэ жилийг өргөн тэмдэглэдэггvй боловч олон улсын жишиг дагаж инээж баясч алиалж наадахыг чухалчилдаг. Шvд өвдөхөд хэрэглэдэг цэцэгт ургамлын буурцгийг алиа хошин хvнд өгч тэр нь алиалж инээж нааддаг байна.

Өмнөд Африкт:

Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бvжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хvн бvр тvvний хэсгээс амсан эцтэлээ бvжиглэдэг байна.

Панамд:

Шөнө талбайд хvмvvс хашгиралдан, машин дуу дуугаа авалцан чагнаалдаж, их чимээ дэгдээнэ. Энэ нь шинэ онд муу зvйлийн сvнс байлгахгvй гэж хөөж байгаа агуулгатай ажээ.

Суданд:

Шинэ жилээр нийтийг хамарсан бvжиг наадам хийдэг. Мөн vндэстнvvд өөр өөрийн бvжгийг хийхийн зэрэгцээ насанд хvрэгсэд хvvхдийн дуу дуулж өндр настныг олны өмнө урьж баяр хvргэдэг гэнэ.

Унгар:

Шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггvй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хvний аз жаргал нисээд явчихдаг гэж vздэг.

Шотландад:

Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрvvлдэг. Тэг цаг болмогц гэр бvлийн хамгийн нэр хvндтэй хvн нь хэсэг зуур vvдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн тvрvvн орж ирсэн хvнийг аз жаргал авчирлаа гэж хvндэтгэн зочилдог байна.

Францад:

Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бvлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.

Финляндад:

Өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогvй хvvхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хvvхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчvvд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.