2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
2017 оны Тив, Дэлхийд нэрээ дуурсгасан Монголчууд
Өнгөрч буй 2017 он урлаг соёл, спортын салбарт өгөөжтэй сайхан жил боллоо. Монгол хүний хурц ухаан, тууштай зан, авьяас чадварыг дэлхийн тайзнаа дуурсгасан хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй ээ. Ингээд 2017 оны урлаг, спортын салбарын онцлох үйл явдлыг TIMES.MN таньд онцлон хүргэж байна.

Индонези улсын нийслэл Жакарта хотод 3 өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалийн 57 медалийг нь хүртэн, дэлхийн 7 дээд амжилт шинэчилж, 6 тамирчин ОУ-ын Их Мастер цолны болзол хангаж манай шигшээ баг 22531 оноогоор Дэлхийн аварга багаар тодорлоо.

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 45 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна. 

Монгол залуу Парист хүний амь аварлаа
 

Монгол залуу Б.Ангараг Парист хүний амь аварлаа. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа " Ангараг нь хүний нутагт хүний амь аварлаа. Парисын метроны замруу нэг залуу унаад цаанаас метро ирж байгааг анхааруулж зарлаж байв. Олон хүн байсан ч худлаа орилохоос өөр юм хийдэггүй юм билээ. Би ч сандраад үсэрч буугаад гогдогдсоэ байсан хувцасыг нь сэт татаж, хөлийг ховтлоос гаргаад босготол хүмүүс дээрээс татав. Яг юу болсныг ч ойлгох сөхөөгүй асар хурдан хугацаанд амь өрссөн зүйлс болоод өнгөрөв. Метро тэр зуур шунгинаад өнгөрөв. Хэсэг тайвширсныхаа дараа өөрийгөө ямар хэнэггүй, мангар юм бэ гэж бодож салгалав.эндээс уншина уу.

О.Сэргэлэн Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, профессор О.Сэргэлэн 2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг боллоо. Тэрбээр өнөөдөр Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох "American College of surgeons”-оос шилдэг мэс засалчийнхаа шагналыг гардсан байна.  "American College of surgeons” нь АНУ-д 1913 онд байгуулагдаж, өдгөө олон улсын 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэжээ. Уг байгууллага нь жил бүр хийж бүтээснээр нь шигшин дэлхийн шилдэг таван мэс засалчийг тодруулдаг байна. 

Ц.Энхжин шилдэг 15-д шалгарлаа

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн  БНХАУ-ын Санья хотноо өндөрлөлөө. Энэ жилийн Дэлхийн гоо бүсгүйгээр Энэтхэгийн мисс Мануши Чиллар шалгарлаа.  Энэ жилийн дэлхийн миссийн шилдэг тавд Англи, Кейни, Мексик, Энэтхэг, Францын миссүүд шалгаран үлдсэн юм.  Харин Эх орноо төлөөлөн оролцон мисс Ц.Энхжин урьдчилсан шалгаруулалтаас шилдэг 40-д орох болзлоо хангаад байсан бөгөөд тэрбээр шилдэг 15 оролцогчийн нэг болж чадсан юм. Ц.Энхжин финалын шалгаруулалтын өмнө  “Мультимедиа төрөл”-ийн ялагч болж, шилдэг 40-д шууд үлдэх эрхтэй болсон билээ. 

Монгол бүсгүй АНУ-ын нисэх хүчний ахмад цол хүртжээ


Монгол улсын иргэн Ж.Мөнхсаран, АНУ-ын Captain Air forse буюу тус улсын нисэх хүчний ахмад болсон юм. Ж.Мөнхсаран нь тус улсад суралцаж төгсөөд дэлхийн хамгийн хүчирхэг хүчин болох АНУ-ын нисэх хүчинд ажилд орсон аж.  Тэрээр анх дэслэгч цолтой орсон бөгөөд ийнхүү энэ сард ахмад цол авсан байна.

Д.Сумъяа "World Masters"-д дараалан дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо

Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн  ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон. Тэмцээний эхний өдөр манай есөн тамирчин хүч үзэн барилдсанаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа аваргын алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр тэрбээр "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлж буй дэлхийн анхны бөх болж байна.

Б.Шижирбат "Asia's got talent" дөрөвдүгээр байрт шалгарлаа

"Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд" шоунд оролцож финалын шатанд шалгарч шилдэг 9 оролцогчийн нэгээр тодорсон. Тэрбээр санал хураалт дуусч дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Д.Ганболор кикбоксын Дэлхийн хошой аварга боллоо

Итали Улсын Флоренц хотын Нелсон Мандела Форум ордонд кикбоксын К-1 холбооны сонирхогчийн нээлттэй ДАШТ болж өнгөрлөө. Эрэгтэй эмэгтэй багц тулаануудаар дэлхийн аваргуудыг тодруулсан тус тулаанд эмэгтэйчүүдийн төрөлд Монголын тамирчин Д.Ганболор оролцож дэлхийн хошой аварга боллоо.

 

Л.Ариунцэцэг

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.