2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
НАОМИ КЭМПБЕЛЛИЙГ ТОЙРСОН ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД

Топ модель Наоми Кэмпбелл “Инстаграм”-д тэр бүр хувийн зургуудаа дэлгэдэггүй. Харин энэ шинэ жилийн баярыг тохиолдуулан тэрбээр шүтэн бишрэгчдэдээ жинхэнэ бэлэг барьжээ. Тэрбээр ээж, эмээтэйгээ хамтдаа авахуулсан зургаа тавьсан байна.

“Хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд бол бусдыг хайрладаг, алдааг анхаардаггүй, хаалттай хаалганы цаана уйлдаг, хэн ч мэдэхгүй чөтгөрүүдтэй дайтдаг эмэгтэйчүүд юм. Айдсаа мартаж, 2018 оноо сайн сайханд итгэж угтъя” хэмээн од бүсгүй бичжээ.

Шүтэн бишрэгчид нь түүний гэр бүлийн зургийг сайшаал магтаалаар булж орхисон байна. Тэд Наомиг удмаараа сайхан бүсгүйчүүд байна гэжээ. Үнэхээр ч түүний эмээ, ээж нь ялгарахааргүй залуухан эмэгтэйчүүд байгаа биз.

2f70d1de65ca20c4ee6b12d6cc600f3e_fitted_740x700 Наоми Кэмпбеллийг тойрсон хүчирхэг эмэгтэйчүүд

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.