2024 оны 04 сарын 16
Зөвлөгөө
Энэ өвөл цэсэндээ заавал оруулах хэрэгтэй таван хүнсний бүтээгдэхүүн

Даарч, сэтгэлийн хямралд орохгүйн тулд мөн бие организмаа дэмжиж, сайхан арьстай болохыг хүсвэл

Өвлийн улиралд сэтгэл санаа тавгүйтэж, хүч тэнхэлгүй болон хаашаа ч гарч, юу ч хийх хүсэлгүй байх тохиолдол цөөнгүй. Эдгээр шинж тэмдгүүд нь бие организмд амин дэм дутагдсантай холбоотой. Мэдээж хэрэг цаг агаарын байдлын өөрчлөлт, цэсэндээ хангалттай жимс ногоо хэрэглэхгүй байгаа нь ч үүнд нөлөөлнө. Тэгвэл өдөр тутамдаа ямар, ямар хүнсний бүтээгдэхүүн нэмбэл хүйтний улирлыг хөнгөн давж гарахыг бид дэлгэж байна.

Тослог загас

Энэ өвөл цэсэндээ заавал оруулах хэрэгтэй таван хүнсний бүтээгдэхүүн (фото 1)

Өвөл хүний бие организмд D амин дэм хамгийн ихээр дутагддаг. Энэхүү амин дэм нь маш олон төрлийн даавар ялгаруулахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн эрүүл шүд, цэвэрхэн арьс, мэдрэлийн ба дархлааны систем нь D амин дэмтэй шууд хамааралтай. Тус амин дэм нь ерөнхийдөө хоёр төрөлд хуваагддаг. Жишээ нь D3 төрлийн амин дэм нарны тусламжтай ялгардаг бол D2 амин дэмийг бид хоол хүнснээс авах боломжтой байдаг. Тэгвэл сагамхай загас, май загас, яргай, хар амар зэрэг тослог ихтэй загаснууд нь D2 амин дэмийн гол эх үүсвэр болж өгдөг байна.

Бүйлс

Энэ өвөл цэсэндээ заавал оруулах хэрэгтэй таван хүнсний бүтээгдэхүүн (фото 2)

Үсний уналт, арьс өнгөө алдах, хугарамтгай хумс ба нөсөө толбо нь E амин дэм дутагдсаныг илтгэдэг. Энэхүү бодис нь бидний бие организмд хуримтлагдах боломжгүй учраас E амин дэмийг хүнсээрээ дамжуулан нөхөж байх хэрэгтэй. Харин үүнийг бид бүйлсний тусламжтайгаар хангалттай хэмжээнд авч чадна.

Нохойн хошуу

Энэ өвөл цэсэндээ заавал оруулах хэрэгтэй таван хүнсний бүтээгдэхүүн (фото 3)

Бид эрүүл мэндээ дэмжих зорилгоор бүр эртнээс л нохойн хошуу түүж, хатаан хүнсэндээ хэрэглэж ирсэн шүү дээ. C амин дэм дутагдсанаар биеийн дархлаа суларч, үр дүнд нь байнга ханиад томуу хүрдэг байна. Сайхан мэдээ дуулгахад бидний эртнээс цайндаа хийж эсвэл хандлан ууж заншсан нохойн хошуу нь C амин дэмээр маш баялаг. Үүнээс гадна C амин дэм нь маш хүчтэй антиоксидант тул арьсыг шинэчилж, бие организмийн коллаген ялгаруулах чадварыг сайжруулдаг давуу талтай.

Лууван

Энэ өвөл цэсэндээ заавал оруулах хэрэгтэй таван хүнсний бүтээгдэхүүн (фото 4)

Түүхий ч бай, болгосон ч бай энэхүү хүнсний ногоо нь таны өдөр тутмын цэсэнд заавал орсон байх шаардлагатай. А амин дэм маш ихээр агуулдаг лууван нь ханиад томуу, бронхитоос сэргийлэх чадвартай. Ингээд ч зогсохгүй арьс, хумс, үсний эрүүл мэндийг сайжруулах болно.

Ангаахай самар

Энэ өвөл цэсэндээ заавал оруулах хэрэгтэй таван хүнсний бүтээгдэхүүн (фото 5)

Бие организмын дархлааг дэмждэг бас нэгэн амин дэм бол B6. Мөн энэхүү амин дэм нь мэдрэлийн системийн эрүүл байдлыг сайжруулдаг. Хүйтэн сэрүүн улиралд бид организмаа "халаах"-ын тулд спортоор хичээллэх үед мөн стресстэй нөхцөл байдалд B6 амин дэмийг хангалттай хэмжээнд авсан байх шаардлагатай. Тэгвэл бид энэхүү ид шидтэй амин дэмийг самар, тэр дундаа ангаахай самраас их хэмжээгээр авах боломжтой юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.