2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
МАЙКЛ ЖЕКСОНЫ АЛДАРТ ҮЗҮҮЛБЭРИЙН ЦААД НУУЦ

Физикийн хуулийг хэн ч зөрчиж чаддаггүй гэдэг. Гэсэн ч хүмүүс энэ хуулийг үе үе зөрчдөг. Тэдний тодхон жишээ бол эрдэмтэд, илбэчид. Бас эстрадын дуучид хүртэл зөрчдөг гэвэл та итгэх үү.

Майкл Жексоны нэгэн алдарт үзүүлбэр байдаг. Сарны алхаа хийж, биеэрээ урагш тонгойгоод байхад дэлхийн таталцлын хуулиар унах ёстой. Гэтэл эргээд босч ирдэг билээ. Энэ үзүүлбэрийг үзсэн бид түүнийг гравитацийн оронд захирагддаггүй хэмээх шагшин биширдэг.

2-25 Майкл Жексоны алдарт үзүүлбэрийн цаад нууц

Тэгвэл попын хаан зүгээр нэг сайн дуучин, бүжигчин байсангүй, гайхалтай зохион бүтээгч байсан нь доорх зургуудаас ил харагдана. Үүгээр түүний таталцлын хуулийн эсрэг тонгойлт зөвхөн биеийн хувьд бэлтгэл төдийгүй техникийн сонирхолтой шийдлийн үр дүнд болсон гэдгийг баталж байна.

3-24 Майкл Жексоны алдарт үзүүлбэрийн цаад нууц

4-25 Майкл Жексоны алдарт үзүүлбэрийн цаад нууц

Поп хөгжмийн хаан биеийг 45 хэмээр тонгойх үед унагалгүй тогтоон барьдаг тусгай гутал бодож олж, туслахууд нь тэрхүү санааг нь төгс болтол хөгжүүлжээ. 1993 онд энэхүү гайхалтай гутал нь патент хүртэл авч байсан удаатай.

Энэхүү гутал нь өндөр, нягт түрийтэй бөгөөд энэ нь тонгойх үед хөлийг урагш найдвартай барьж байдаг. Харин өсгийнд нь V хэлбэртэй ухлаадастай. Тайзан дээр үзэгчдэд харагдахгүй гадас хатгасан байна. Өргөн тавтай тэрхүү гадсан дээр дуучин бүжиглэх үеэрээ очиж, ганц эвтэйхэн хөдөлгөөнөөр V хэлбэрийн ухлаадастай өсгийгөөрөө бэхлэгдэнэ. Ингээд л алдартай 45 хэмийн унах үзүүлбэрээ үзүүлнэ.

6-17 Майкл Жексоны алдарт үзүүлбэрийн цаад нууц

Гэхдээ энэ үзүүлбэр дандаа амжилт олно гэж байхгүй. Попын хаан 1996 оны 09 дүгээр сард Москвад тоглолт хийх үеэр гадас нь сайн тогтоогүйн улмаас сугарч, дуучин тайзан дээр пидхийтэл унасан билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.