2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
БОТОКС ШАХУУЛСАН ХЭМЭЭХ 12 ИНГИЙГ ГОО САЙХНЫ ТЭМЦЭЭНЭЭС ХАСЛАА

Саудын Арабт ботокс шахуулсан байж болзошгүй гэж сэжиглэсэн 12 ингэн тэмээг гоо сайхны тэмцээнээс хаслаа.

Эдгээр тэмээний эзэд тэмцээн болохын өмнө ингээ хөөрхөн болгохын тулд уруул, хацар, толгой, өвдгөнд нь ботокс тариа хийсэн байж болзошгүй гэж үзжээ. Зохион байгуулагчдын үзэж буйгаар энэхүү үйлдэл нь улсын үндэсний бэлгэ тэмдэгт харшилсан үйлдэл болох гэнэ. Түүнчлэн тэд үндэсний бэлгэдлээ хадгалж үлдэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэж мэдэгдсэн байна.

Саудын Арабт үндэсний бэлгэдэл тэмээтэй холбоотой тэмцээн уралдаан бүтэн нэг сарын турш үргэлжилдэг. Энэ үеэр сайхан ингэж шалгаруулах тэмцээн зохион байгуулдгаас гадна 57 сая ам.долларын сантай тэмээн уралдаан ч болдог байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.