2024 оны 04 сарын 21
Зөвлөгөө
Хүүхдэд эм уулгах Бяцхан зөвлөгөө

Танд хүүхдэдээ эм өгөх туйлын хүнд даваа мэт санагддаг уу?

Хүүхэд эмийг юуны учир, хэрхэн уух ёстой вэ гэдгээ ойлгочихвол маш сайн эмээ уудаг болдог.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ эм өгөхдөө илүү бүтээлч байж амархан өгөх аргыг олоорой.

  • Эм өгөхдөө эелдэг, зөөлөн байгаарай.
  • Таныг эм өгөхөд хүүхэд тань бэлэн болж буйг мэдэх хэрэгтэй.Thumbs up - Closeup of a kid giving you a white pill

 

Нярай, хөхүүл хүүхдэд эм өгөх

  • Хөхүүл, бага насны хүүхдэд эм өгөхөд уурлаж, уцаарлан д эм өгч буй гарыг түлхэж асгадаг шүү дээ. Тэгвэл гарыг нь алчуураар даруулан боох буюу өлгийдөж болно.
  • Эмийг тусгай зориулалтын шприцээр эсвэл дусаалгаар хацарны дотор талд хийж уулгана. Ингэснээр эмний муухай амтыг мэдрэхгүй байх давуу талтайгаас гадна хүүхэд эмээ шууд залгихад хүрдэг.
  • Хүүхдийнхээ аяга эсвэл угжинд эмийг хийж өгөх нь төдийлөн сайн биш. Учир нь хүүхэд бүрэн ууж дуусгахгүй бол эмийн тунг гүйцэт хэмжээгээр нь авч чадахгүй байх магадлалтай. Эмийг зарим шингэнд (хөхний сүү, тараг, жүүс гэх мэт) хольж өгч болдог тул эм зүйч, эмчийн зааврыг сайтар асуугаарай.emchild11

Бага насны болон хөлд орж байгаа хүүхдэд эм өгөх

Шингэн эмийг өгөхдөө дуртай, сонирхлыг татах аяга халбаганаас соруулаар соруулж уулгаарай.

Мэдээж ус, жүүстэй хольж эмийг өгч байгаа бол заавал дуустал нь өгөөрэй.

emchild1
Хэрвээ таны хүүхэд эм муухай амттай байна гэж гомдолловол:

  • Эмээ уусных нь дараа арай амттай санагдах эрүүл мэндэд ээлтэй зүйлс өгөхийг амлаарай. Тухайлбал алим эсвэл жимсний жүүс уулгах, ганцхан нүд шоколад өгөх гэх мэт.
  • Эм өгөхөөсөө өмнө мөс хөхүүлж болох ба амт мэдрэх байдлыг нь бууруулдаг.
  • Хүүхэд эмээ ууж байхад хүүхдийн хамрыг баривал амт мэдрэх байдлыг багасгадаг.

Зарим хүүхдүүд шингэн эмнээс илүүтэй шахмал, капсул хэлбэрээр савласан эмийн бэлдмэлийг уучихдаг. Тэгэхээр уух дургүй байвал өөр хэлбэрийнхийг өгч болох талаар эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөөрэй.

Эм өгч болох бүхий л аргыг хэрэглээд үзээрэй. Эмээ уусных нь дараа эсвэл өмнө нь усанд орох дуртай бол оруулах, уухыгхүссэн жүүсийг нь уулгах, дуртай наалтыг нь дэвтэр дээр нь наалгах гэх мэт аргуудыг туршаад үзээрэй.emchild2

Миний хүү/охин маш сайн эмээ уудаг мундаг гэж урамшуулж магтаарай.

  • Тайван байж хүлээцтэй байгаарай- хүчээр эмийг нь өгөхөөс татгалзаарай. Эм уухгүй гэж байнга дургүйлхэж байвал дахин 30 мин хүлээгээд үз.
  • Хэрвээ эмийг уулгахаа мартсан бол өгөх ёстой цагийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн өг. Давхарлаж өгч болохгүй.
  • Хүүхдэдээ эмээ уувал бие нь сайжирч эдгэрээд хүүхдүүдтэй тоглож чаддаг болно гэх мэт өөрийнх нь хийх дуртай зүйлсээр жишээ авч тайлбарлаж өгөөрэй.
  • Буруу бодлыг нь өөрчлөөрэй- эмийг өдөрт заавал тэдэн удаа уух хэрэгтэй, энэ эм бол маш чухал, ууххэрэгтэй гэдгийг хүүхдэдээ тайлбарлаарай- хүүхдэдээ тайлбарлаж өгөх нь маш гайхамшигтай үр дүнд хүргэдэг.

Нүдний дусаалга

Хүүхдээ өвөр дээрээ толгойг нь тавьж нүдийг нь аниулан хэвтүүлээд- нүдний дотор талд буюу хамартай ойр нүдний ирмэгт эмийг зааврын дагуу, хийх ёстой дуслын тоогоор дусаана. Дусаасны дараа хүүхдийг нүдээ нээхэд эм нүдээр бүрэн тархдаг.

Шахмал / капсул

Капсултай эмийг зажлуулахгүй уулгах бөгөөд бүрхүүлгүйгээр эмийг уухад үйлчилдэггүй.  Шахмал эмийг бага зэрэг алимны нухаш, мөхөөлдөс, тарагтай хольж халбаган дээр тавьж өгч болно.

Шингэн эм

Эмийн заасан тунгаар зориулалтын шприц, халбагыг ашиглан уулгана. Цайны халбагаар гэж хэлээгүй л бол түүгээр хэмжээ авах нь буруу шүү!

Хүүхдэд эмийг ууж байх хүгацаанд илэрч болох гаж нөлөөний талаар заавал эмчээс асуугаарай!

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.