2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
САЛБАР БҮРИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН МАНЛАЙЛАГЧ 100 ЭМЭГТЭЙ ЧУУЛНА

       НҮБ-ын Ардчиллын сангын дэмжлэгтэйгээр Эрхээ Идэвхжүүлье: Залуучуудын оролцоо төслийн хүрээнд “Залуу манлайлагч эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалтыг 2017 оны  11 дүгээр сарын 30-ны өдөр  МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтанд 21 аймгийн төлөөл болоод өөрийн авъяас чадвараараа ялгарч чадсан салбартаа амжилт гаргаж  яваа чадварлаг эмэгтэйчүүд нэгэн өдрийг чуулж өнгөрүүлнэ.Чуулганы зорилго нь эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх, манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, бүтээлч түншлэлийг бэхжүүлэх оршиж байгаа юм. Чуулга уулзалтын үеэр Жендэрийн үндэсний шинжээч Ж. Занаа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангах нөлөөл”, Залуучуудын хөгжлийн “Полиси” төвийн захирал Б.Цэвэлмаа “Залуу эмэгтэйчүүд нийгмийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх туршлага арга зүй”, Сангийн яамны дэд сайд Х. Булгантуяа Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, lhamour брендийн үүсгэн байгуулагч Д. Хулан  -“Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо”, Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгч Г. Оюун “Их монгол төрийн  ирээдүйн тулах багана”, Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх боломж зэрэг сэдэвт илтгэлүүд тавигдах ба Эмэгтэйчүүдийн эрх, оролцоо зургийн шоу, хэлэлцүүлэг, ярилцлагууд өрнөх юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.