2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Дуучин Ану ”Ихэр хүүхдүүдийг хүн болгоно гэдэг маш том хөдөлмөр юм байна”

Оны өмнөхөн ихэр хүүхдүүдээ өлгийдөн авч "Алдарт эх" болсон дуучин Ану 5 охины ээж болоод байгаа билээ. Ажил амьдралаа тэнцүүхэн авч явдаг тэрээр хүүхдүүдээ нэг сар хүрэнгүүт ажилдаа эргэн орж телевизийн эфирээр үзэгч олонтойгоо уулзах болсон. 

Тэрээр "Хоёр ихэртэй болсноос хойш дахиад л шинэ шинэ зүйлсийг сурч байна. Ихрүүдтэй ээжүүдийг би үнэхээр шүтэж байгаа. Ямар мундаг юм бэ. Ихэр хүүхдүүдийг зэрэг өсгөөд хүн болгоно гэдэг бол маш том хөдөлмөр юм байна гэдгийг ойлгож та бүхнийг биширч хүндэлж байгаа шүү. Толины өмнө сууж байсан тэр цаг үеэ бодохоор ганц бие нэг их зүйлд яардаггүй байсан тийм цаг үе байсан. Одоо бол надад ерөөсөө энгийн шаардлагатай зүйлс минь байгаад жижиг толинд хараад будчих нь илүү амар цаг хугацаа хэмнэдэг ч юм шиг санагдах болсон" хэмээжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.