2024 оны 04 сарын 26
Зөвлөгөө
Бясалгал стрессээс бүрсөмөн ангижруулна

Бясалгал иогийн ач тусын талаарх эрдэм шинжилгээний өгүүллүүд ар араасаа хөврөх болжээ. Энэ чиглэлээр Массачусетсийн Ерөнхий эмнэлэгт (MGH) Харвардын судлаачид судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд бясалгалын тусламжтайгаар хүний тархины саарал эд 8 долоо хоногийн дотор сэргэдгийг тогтоосон байна. Энэ нь бясалгал цаг хугацааны явцад тархины саарал эдэд өөрчлөлтийг бий болгодгийг баталсан анхны судалгаа болж байна. 
Бясалгал хүний биед хэрхэн нөлөөлдөг талаарх сүүлийн үед нилээд ирээдүйтэйд тооцогдож байгаа судалгаа нь Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн оюун санаа болон бие махбодийн судалгааны Бэнсон-Хенри хүрээлэн, Beth Israel Deaconess (BIDMC) эрүүл мэндийн төвийн судалгаа юм. Судалгааны багийнхан ходоодны цочмог үрэвсэл, гэдэсний өвчтэй өвчтөнүүдэд “сэтгэлийн амгалан тайван” хариу үйлдэл хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Төрөл бүрийн өвчтэй хүмүүст “сэтгэлийн амгалан тайван хариу үйлдэл” генийн хувьд ямар өөрчлөлт, нөлөө үзүүлж байгааг судалсан байна. Энэхүү судалгааны тайланг PLOS-ONE сэтгүүлд хэвлүүлжээ. 
Мөргөл залбирал буюу алсаас эдгээх аргын хувьд хүний анхаарлыг хүний биеийн систем рүү чиглүүлж, гайхалтай үр дүнд хүргэж байгааг тогтоосон бөгөөд цаашид хийгдэх судалгаагаар эдгээр нь бүр ч тодорхой болох гэнэ. 
Хүний сэтгэл санаа өөдрөг, хайр, талархал, баяр бахдалаар дүүрэн байх үед тэдний зүрхний цохилт бүхэлд нь эерэг энергээр кодлогдсон мессежийг хүний соронзон оронд илгээж энэ нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг HeartMath хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ. 
Хүний сэтгэл хөдлөлийн хүчин зүйлүүд /бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, ойлголт, зорилго/ зэргийг судалсан бөгөөд бидний бие организмтай хэрхэн харилцан үйлчилдэгийг маш удаан судалсан байна.

Хүний биед бясалгал болон иог, мөргөл залбиралын үзүүлэх нөлөө

Бясалгал, иог мөргөл залбирал нь бүхэлдээ эрүүл мэндийн шинжлэх ухааны нэр томъёонд “сэтгэлийн амар амгаланг бий болгох техник” гэсэн ангилалд багтдаг. Эдгээр техникүүд нь хэд хэдэн судалгааны сэдэв болсон бөгөөд тогтмол хэвшүүлсэнээр биед шууд нөлөө үзүүлж зүрхний цохилт, цусны даралт, стресс, уур уцаар, хүчилтөрөгчийн хэрэглээ гэх мэт олон хүчин зүйлд эерэгээр нөлөөлдөг болохыг баталжээ. Үүнийг 40 гаруй жилийн өмнө анхлан Бэнсон-Хенригийн хүрээлэнгийн захирал, болон Херберт Бэнсон хамтарсан судалгааны өгүүлэлдээ дурьдаж байжээ. 
Массачусэтсийн ерөнхий эмнэлэгт явуулсан Харвардын их сургуулийн судлаачдын шинэ судалгаанаас гадна Бэнсон-Хенригийн хүрээлэнгийн судалгаанаас үзвэл “сэтгэлийн амар амгаланг бий болгох” техникийн судалгаанд хамрагдагсад судалгаа хийгдсэн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах байдал нь тодорхой хувиар буурсан бөгөөд энэ нь хөтөлбөрт хамрагдаагүй өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлт гарсан юм. Харвардын сонинд бичсэнээр сэтгэлийн амар амгалан хүрэх техник буюу бясалгал, иог, мөргөл залбиралыг хэрэгжүүлсэн хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээ авах давтамж нь 43 хувиар буурсан байна.

“Бидний судалгааны гол ололттой тал нь өвчтөнүүдийг, ялангуяа тархи, зүрх судасны өвчтөнүүдийг “сэтгэлийн амар амгалан” хариу үйлдэлд дадуулах байсан бөгөөд үүний үр дүнд эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах давтамжийг тодорхой хэмжээнд бууруулах зорилт тавьсан. Хөтөлбөрийн үр дүнд эрүүл мэндийн хязгаарлагдмал нөөц боломж бүхий орчинд өвчтөний эрүүл мэндийг хамгийн бага зардлаар ямар ч бодит эрсдэлгүйгээр сайжруулж байсан юм” гэж судалгааны багийн ахлагч James E. Stahl хэлсэн юм.

Энэхүү судалгаа өнгөрөгч Мягмар гарагт PLOS ONE сэтгүүлд хэвлэгджээ.

Судалгааны багийнхан оюун санаа болон бие хоорондын харилцан хамаарлын талаар орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж дээр хэрхэн судалсан бэ?
Тэд сүүлийн 8 жилийн турш зүрх судас, тархины өвчтэй хүмүүсийн “сэтгэлийн амгалан тайван хариу үйлдэл”-д дадуулах хөтөлбөрт хамрагдсан мэдээллийг цуглуулжээ. 4000 гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа үүнтэй адил бүлгийн өвчтэй 14 мянга гаруй хүмүүстэй харьцуулан судлахад/судалгааны явцад бусад хүчин зүйлүүдийг мөн авч үзсэн-дэлгэрэнгүйг судалгааны тайлангаас үзнэ үү/ уг хөтөлбөрт хамрагдсанаас хойш 1 жилийн хугацаанд тэдний эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах байдал 43 хувиар буурчээ.

“Би хүн бүрт эрүүл байх маш олон хаалга нээлттэй байдаг ч ихэнхи нь хэрэгтэй цагт тохирсон хаалгаар ордоггүй гэж боддог. Нийтийн эрүүл мэндийн үүднээс авч үзвэл эдгээр аргуудыг хүмүүс өөрсдөө хайж олохыг нь хүлээж байснаас аль болох хурдан тэдний эрүүл мэндийн үйлчилгээний нэг төрөл болгох хэрэгтэй. Ийм учраас оюун санаа-бие махбодийн харилцан хамаарлын аргыг хэрэглэх нь маш бага зардалтай, эрсдэлгүй учраас жирийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх нь зүйтэй юм.” гэж энэхүү судалгааны багийн гишүүн Херберт Бенсон хэлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.