2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Брэд Питт, Дэми Мур нар дотносчээ
 
Жүжигчин Жолигоос шуугиантай салснаас нь хойш Брэд Питтийг бараг долоо хоног бүр нэг эмэгтэйтэй холбох болсон. Тэгвэл саяхан жүжигчин эр хорт зуршлуудаасаа салж, бэлтгэл сургуулилт хийж, бясалгал үйлдэхээр болсон гэдгээ хэлсэн билээ. 
Энэ амаргүй цаг үеийг даван туулахад нь түүнд эртний анд болох 55 настай жүжигчин Дэми Мур тус болсон гэнэ. Брэд Питт, Дэми Мур нарын нөхөрлөл илүү гүнзгийрсэн бололтой. Найзуудын харилцаа шинэ түвшинд гарсан сурагтай. Одоогоор хоёр жүжигчин энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа юм. 

Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.