2024 оны 04 сарын 23
Чөлөөт цаг
Шувтрагын буюу хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорчээ

Европын сагсан бөмбөгийн лигийн плей-офф буюу шувтаргын хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Пүрэв гарагт Испанийн "Баскония" баг талбайдаа Израилийн "Маккаби" багийг 83:72 харьцаатайгаар хожсоноор шувтаргын шатанд оролцох сүүлчийн эрхийг олж авсан байна.
 
Өмнө нь “ЦСКА” (Орос), “Фенербахче” (Турк), "Олимпиакос" (Грек), "Реал" (Испани), "Панатинаикос" (Грек), “Химки” (Орос), "Жальгирис" (Литва) зэрэг баг шувтаргын шатанд шалгараад байсан юм.

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.