2024 оны 04 сарын 18
Шинэ мэдээ
Сангийн сайд асан С.Баярцогтыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болжээ

Авилгатай тэмцэх газраас Оюу Толгойн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж байсан. Улмаар нарийвчлан шалгах шаардлагатай болсон учир яллагдагчаар татах саналаа өчигдөр прокурорт хүргүүлээд байсан.

Тэгвэл ЧД-ийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэж С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног 461-р ангид цагдан хорих шийдвэр гаргалаа. Сангийн сайд асан С.Баярцогт тус шүүх хуралд онлайнаар оролцсон байна.  Харин одоо Татварын ерөнхий газрын дарга асан Н.Ариунсанг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж байна.

Сануулбал, С.Баярцогт, Н.Арвинсан, Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн гэрээг хийхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.