2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх хугацаа ирэх сард дуусна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж байгаа билээ. Тэгвэл тус хуулийн 42.1-т заасанчлан иргэдэд газрыг үнэгүй өмчлүүлэх хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-нээр дуусч байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 онд батласан бөгөөд 2008, 2012 онуудад газрыг иргэнд үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгаж, хуульд өөрчлөлт оруулж хугацааг нь сунгаж ирсэн юм. Гэр бүлийн зориулалтаар газар өмчилж авсан иргэд Нийслэлд 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгаа гэсэн албаны тоо байна.

“Энэ хугацаа дууссанаар иргэд үнэгүй өмчлөх 0.7 га газраа 1 ам метрийг нь 13200 төгрөгөөр буюу 700 метр газраа 9 сая 240 мянган төгрөгөөр худалдаж авдаг болохоор байна. Иймээс бид холбогдох байгууллагаар дамжуулан үнэгүй өмчлөх хугацааг дахин сунгаж өгөөч гэсэн саналаа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраар дамжуулан Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Засгийн газар үүнийг хэлэлцээд дэмжвэл УИХ-д хуулийн төсөл өргөн барина” гэж Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун  мэдэгджээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.