2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
Умард Солонгосын гадаад хэргийн сайд Орост айлчилна

Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо өнөөдөр орой албан ёсны айлчлал хийхээр Азербайжан улсаас Орос улсыг зорино хэмээн Баку дахь дипломат эх сурвалжийн мэдээлснийг иш татан “Риа Новости” агентлаг мэдээлэв.
 
Азербайжаны нийслэл Баку хотод тэрбээр Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний бага хуралд оролцож байгаа билээ. Ри Ён Хо энэ сарын 9-11-нд Орост айлчилж, хоёр дахь өдөр нь ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийнэ хэмээн өмнө нь Оросын ГХЯ мэдээлж байсан юм.
 
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын гадаад хэргийн сайдтай уулзалт хийхээр төлөвлөөгүй” гэж мэдэгдсэн билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.