2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Ж.Мөнхбат аварга бурхны оронд заларчээ

Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт Ж.Мөнхбат 76 насандаа бурхны оронд заларчээ.

Тэрбээр үндэсний их баяр наадамд 6 удаа түрүүлсэн хүчтэн билээ. Мөн тэрбээр нэгэн цагт Монголын чөлөөт болон үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаанаараа чимж явсан эх орны бахархалт хүү юм. Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр хамт олон, түүний олон шавь бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.