2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
Жүжигчин Рэйчел Макадамс анхны хүүхдээ төрүүлжээ
“Тэмдэглэлийн дэвтэр”, “Амлалт”, “Цаг хугацааны тухайд”, “Цаг хугацаагаар аялагчийн эхнэр” зэрэг хайр дурлалын тухай өгүүлэх олон сайхан киноны гол дүрийг бүтээсэн Канадын нэрт жүжигчин Рэйчел МакАдамс анхны хүүхдээ төрүүлжээ. Өдгөө 39 настай жүжигчин бүсгүй болон 37 настай түүний найз залуу, зохиолч Жейми Линден нар хүүтэй болсон байна.

Рэйчел Макадамс хөл хүнд болсон нь өнгөрсөн хоёрдугаар сард олонд ил болсон юм. Тэрбээр энэ талаар аль болох нуухыг оролдож байсан бөгөөд хэзээ хүүхэдтэй болсон, хүүхэддээ ямар нэр өгсөн тухайгаа ч олон нийтэд мэдэгдээгүй байна. Хосууд хоёр жилийн өмнөөс үерхэж эхэлсэн хэдий ч олны өмнө тийм ч их гараад байдаггүй аж.

Дашрамд дурдахад, жүжигчин бүсгүй өмнө нь "Тэмдэглэлийн дэвтэр” кинонд хамтран тоглосон Канадын нэрт жүжигчин Райан Гослингтой хоёр жил үерхэж байсан юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.