2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Өнгөрсөн онд Төвдийн 1705 тосгоны оршин суугч ядуурлаас ангижирчээ

2017 онд Төвдийн өөртөө засах орны 1705 тосгоны 150 мянган оршин суугч ядуурлаас ангижирчээ.   

2015 онд 590 мянган хүн туйлын ядуу нөхцөлд амьдарч байсан бол 2017 он гэхэд энэ тоо 330 мянга болтлоо буурчээ.

Дээрх хугацаанд нутгийн оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, нүүлгэн шилжүүлэх хийгээд ядууралтай тэмцэхэд зориулсан 1700 гаруй төсөл хөтөлбөрийг боловсруулахад 16,7 тэрбум юань буюу 2,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Төвдийн газар  нутгийн 85 хувь нь далайн түвшнээс дээш 4000 гаруй метрийн өндөрт оршдог. Байгалийн хатуу ширүүн нөхцөл нь оршин суугчдын ядуурлын нэг шалтгаан юм.
 
Төвдийн өөр 2440 тосгоны оршин суугчид туйлын ядуу нөхцөлд амьдарч байна. Энэ онд Төвдийн өөртөө засах орон 2100 тосгоны оршин суугчдыг ядуурлаас ангижруулахын тулд 11,7 тэрбум юань зарцуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Төвдийн өөртөө засах орон хөгжлийн бэрхшээлтэй, орлогогүй, ажил хийх чадваргүй ард иргэдийнхээ аж амьдралын нөхцөлийг сайжруулах нийгмийн хангамжийг хүрээг өргөтгөхийг зорьж байна.
Хятад улс дундаж давхаргын нийгэм бий болгохын тулд 2020 он гэхэд бүх иргэнээ ядуурлаас ангижруулах зорилт тавиад байгаа билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.