2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Гадаргын болон гүний усанд дөрвөн байгууллага тусдаа шинжилгээ хийнэ

Нэг цэгээс авсан гадаргын болон гүний усыг “Эрдэнэт” ШУТП, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, УЦУОШГ, МХГ тус бүр шинжлэхээр болжээ. Учир нь Орхон аймгийн иргэд ундны усны чанарт эргэлздэг гэсэн мэдээлэл байдаг тул аймгийн Засаг дарга Д.Батлут ижил цаг хугацаанд нэг цэгээс авсан усыг шинжил гэж дээрх байгууллагуудад үүрэг өгчээ.
Үүний дагуу Баян-Өндөр сумын Говил багаас Жаргалант сумын Улаантолгой баг хүртэлх тодорхой цэгээс шинжилгээ авах гэнэ.
Жаргалант сум нь мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг бөгөөд үйлдвэрийн бүстэй ойролцоо байдаг онцлогтой. Иймд дээрх дөрвөн байгууллагын шинжилгээг харьцуулж иргэдэд бодит мэдээлэл хүргэх зорилготой гэнэ. Ингэхдээ усны найрлага дахь хүчил, хүхэр, эрдэс, давс зэрэг 18-22 төрлийн үзүүлэлтийг шинжилнэ. Хариу нь ирэх сарын хоёронд гарах аж. Гадаргын болон гүний усыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрийнхөө лабораторид шинжлэх юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.