2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж байна

Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ХХААГ-аас сумдын мал эмнэлгүүдтэй хамтарч малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг бүх сумдын малд хийж эхэллээ.


Урьдчилан сэргийлэх тарилгад 14 сумын нийт үхэр, хонь, ямааг хамруулж буй бөгөөд малчин, мал бүхий иргэд тогтоосон хугацаанд мал сүргээ бэлэн байлгаж, бүрэн хамруулах ажлыг сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд болон багийн дарга нар хариуцаж байна.


Тарилгыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн 21 хоногийн хугацаанд зохион байгуулж буй. Дорноговь аймаг 40.7 мянган тэмээ, 133.2 мянган адуу, 72,6 мянган үхэр, 861,5 мянган хонь, 893,6 мянган ямаатай юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.