2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
25 оноогоор хожигдож байсан Тандер барьж хожил байгууллаа

Плэй оффын цувралын тав дахь тоглолтууд явагдаж байна. Өнөөдөр Оклахома Сити Тандер талбай дээрээ Юта Жазз багтай тоглож 107-99 харьцаагаар хожиж цувралыг 2-3 болгон ойртууллаа. Тоглолтод 25 оноогоор хожигдож байсан Тандер сүүлийн хагасыг гайхалтай дуусгаж хожил байгуулжээ.

Тус тоглолтод Тандераас Рассел Уэстбрүүк 45 оноо, 15 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Пол Жорж 34 оноо, 8 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Жей Кровдер 27 оноо, 8 самбар, Донован Мичелл 23 оноо, 5 самбар, Инглес 16 оноо 5 самбарыг авчээ.
 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.