2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
“Яг түүн шиг-3 ” шоуны найман оролцогчидтой танилц

Загвар өмсөгч Ж.Энэрэл: “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр, “Asia’s new star model contest” тэмцээний II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний I байр, “Miss World Mongolia” тэмцээнд II байранд шалгарсан загвар өмсөгч бүсгүй билээ.
Ж.Энэрэл Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваа амжилттай бүсгүй юм. Одоогоор “MandP London” агентлагуудад харьяалагдан ажиллаж байна.

Дуучин, ая зохиогч Б.Нацагдорж: Б. Нацагдорж нь МУГЖ дуучин Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д. Болд, Камертон, Киви хамтлаг, дуучин Ука, Б. Ангирмаа, А. Хишигдалай болон бусад уран бүтээлчдийн single дуунуудын аялгуу ба хөгжмийн найруулга дээр ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.

Жүжигчин О.Тэмүүжин: “Эмоци продакшн”-ийн О.Тэмүүжин үзэгчид хошин урлагийн олон дүрээр үзэгчид танигдсан . Тэр дундаа эмэгтэй хүний дүрийг чамгүй сайн бүтээгдэг.

Дуучинн Г.Сүндэрмаа: “Sweetymotion” хамтлагийн дуучин.Тэрээр фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубүүдэд явах цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд гурван жил болж байгаа билээ.

Жүжигчин, дуучин М.Цэрэндолгор:М.Цэрэндолгорын хувьд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаагийн 2015 онд найруулж үзэгчдийн хүртээл болгосон “Тютю” уран сайхны киноны гол дүр Алимаагийн дүрийг бүтээсэн. Энэ дүрээр үзэгч олонд танигдсан.


Дуучин Ц.Тэмүүлэн: A-Sound хамтлагийн дуучин. Хамтлагийн гоцлол дуучин Ц.Тэмүүлэн хамтлагт орохоосоо өмнө “1060” хамтлагийн дуучин байсан бөгөөд эмч мэргэжилтэй. Дуучин Ц.Тэмүүлэн “Forever” дууныхаа үгийг бичжээ. Дуучин Ц.Тэмүүлэн өөрийн бие даасан ”Анидча”, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх Арга Билэг хамтлагтай хамтран ”Дээлт”, ”Дэв”, ”Монгол Наадам”, ”Агула” цомгуудийг, Чойжоо ”Face in the Stars” цомгийг гаргасан.

Жүжигчин Ч.Очгэрэл: Содура киноны гол дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, дуучин Ч.Очгэрэл. Түүний хувьд “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож улмаар “Мартагдашгүй намар” УСК-д тоглосон . Саяхан үзэгчдийн хүртээл болсон “Говийн домог” УСК-д Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн. Энэ их уран бүтээлийн хажуугаар дөрвөн хүүхэд төрүүлж өсгөж байгаа билээ.


Загвар өмсөгч Б.Билгүүн: “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, 2011 оны “Азийн топ модель” тэмцээний гранпри шагналын эзэн. Б.Билгүүн кино урлагт хөл тавьж. “MN-25 суваг” телевизийн бүтээл “Би хайртай” кинонд гол дүр бүтээжээ. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч тун чадварлаг тоглосон хэмээн киноны уран бүтээлчид түүнийг үнэлсэн.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.