2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
Дижэй Авичи амиа хорлосон байжээ

Авичи нэрээрээ алдартай Шведийн алдарт дижэй, хөгжмийн продюсер Тим Берглинг Оманы нийслэл Мускат хотод 29 насандаа таалал төгссөн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Уран бүтээлчийн үхлийн шалтгаан тодорхойгүй байсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Тэгвэл тэрбээр амиа хорлосон тухай “TMZ” цахим хуудас өчигдөр мэдээлсэн байна.  

“Авичи байнгын ажлын ачаалал ихтэй байсан. Тэрбээр сэтгэл санааны гүн хямралд орсон нь түүнийг “перфекционизм” буюу төгс төгөлдөр рүү тэмүүлэгч нэгэн болоход хүргэсэн” хэмээн гэр бүлийнхэн нь өмнө нь мэдэгдэж байсан юм.
 
Тим Берглинг 1989 онд төржээ. Түүний мэргэжлийн замнал 2006 онд эхэлсэн бөгөөд тэрбээр 2010 онд "My Feelings for You", "Seek Bromance", "Blessed" болон "Levels” зэрэг уран бүтээлээрээ нэрд гарсан юм. 2013 онд Авичи дэлхийн хамгийн өндөр орлоготой арван дижэйгийн жагсаалтад багтаж байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.