2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтад Япон улс төлөөлөгчөө илгээх бодолтой байна
 Японы эрх баригчид АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтад Японы ГХЯ-ны Ази, Далайн орнуудын газрын захирал Кэнзи Канасугиг илгээх бодолтой байна. Энэ тухай “Киодо” агентлаг мэдээлэв. 

Яриа хэлэлцээний үеэр Японы дипломат Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хөндөх төлөвтэй байна. 

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Сингапурт хийхээр товлосон уулзалтыг цуцлах тухай мэдэгдэл хүлээж аваагүй тухай өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.