2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
ШУУРХАЙ: Хууль бус техникжсэн нинжа нарыг газар дээр нь БАРИЛАА

Сүүлийн жилүүдэд хууль бусаар техникжсэн нинжа нар байгаль дэлхийг сүйтгэн, хууль бусаар ашигт малтмал олборлох, усны ундаргыг бохирдуулах, мод бэлтгэх зэрэг гэмт хэрэг, зөрчлүүд ихээр гарах болсон. Энэ хууль бус үйлдлийг тухайн орон нутгийн засаг захиргааны нэгж, аймаг, сумын засаг дарга, удирдлагууд дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас улам газар авсаар байна. Зарим хууль бус олборлолт нь бүр тухайн сумын засаг дарга нарын бизнес болж хүртэл хөгжсөн мэдээлэл цахим орчинд их явах болсон.

Тэгвэл хүрээлэн  буй орчны эсрэг гэмт хэргийн хор уршигийг  иргэд, олон нийтэд таниулан,  иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар хууль бус техникжсэн нинжа нарыг газар дээр нь барьж, хууль бус үйл ажиллагааг нь ИЛРҮҮЛЭН шалгаж  байгааг газар дээрээс нь сурвалжилсан талаар мэдээлэл өчигдөр орой цацагдлаа.  Мэдээллийн эх сурвалжаар шалгалт хийхэд техникүүдээ ойд нуугаад өөрсдөө зугтсан дүр зургууд байсан гэлээ. Шалгалтын багийнхны хэлж буйгаар "Дурон нисгэх үеэр нэг эксковатор ажиллаж байснаа бидний харангууд байхгүй болчлоо. Тэр эксвотор замыг эвдээд дээшээгээ ойгоор зугтаж яваад шалгалтынханд баригдсан. Мэдээлэл маш их хурдцтай тархаж байна. Шалгалт явж байна гэж. Бүгд үйл ажиллагаагаа зогсоож байна. Түүнчлэн Тарганы ам гэдэг бас нэг үзэсгэлэнтэй газрыг зүгээр там болгожээ. Там гэж хэлэхэд ч хэцүү байна.  Цаашаагаа хичнээн км үргэлжилсэнийг бүү мэд. Гамшиг болгож байна. Тиймээс хууль хяналтын байгууллагаас эрчимжүүлсэн шалгалтууд тасралтгүй хийгдэж байна. Цаашид ч хийх болно" гэлээ.

Эдгээр хууль бусаар зөрчил гаргасан бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна. Тус аяны хүрээнд иргэдээс ирсэн мэдээллийн дагуу цаг алдалгүй шуурхай хяналт шалгалтуудыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс хийж байгаа юм байна. 

Мөн Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Бугант, Дархан уул аймгийн Шарын гол, Хонгор, Могойт, Галагтай, Харгана зэрэг газруудад шалгалт хийсэн бөгөөд хууль бусаар их хэмжээний модыг сүйтгэж, тайрсан мөн уул уурхайн олборлолт хийсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлэн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж.
Эх орон газар дэлхийгээ хайрладаг хүн бүр  хүрээлэн буй орчны эсрэг  гарч болзошгүй үйлдлийг ТАСЛАН ЗОГСООХ үйл ажиллагаанд НЭГДЭХИЙГ мэргэжлийн байгууллагуудын зүгээс уриалж байна.

Дашрамд дурьдахад Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 13.4% хувьд нь 2018 оны 3 сарын байдлаар 3615 лиценз олгогдож уул уурхайн үйл ажиллагааны улмаас 27063 га талбай эвдэгдсэн гэсэн тоо мэдээлэл байдаг.

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.