2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
БААВГАЙГ БАМБАРУУШТАЙ НЬ АГНАСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Манай улсад нэн ховор амьтны тоонд ордог хүрэн баавгай, халиун буга зэргийг хууль бусаар буюу хулгайгаар агнаж, эд эрхтнийг нь авч дамлан зарах хууль бус үйлдэл гарсаар байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн иргэн Б нь ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг бамбаруушийнх нь хамт агнасан хэргийг хууль хяналтынхан илрүүлэн мөрдөн байцаалт явуулж байна. Иргэн Б нь “Бүрий болж байхад модноос хүрэ баавгай гарч ирж бидэн рүү дайрсан. Аргагүй эрхэнд хамгаалалт хийж буудсан” гэж мэдүүлжээ.

 Баавгайн арьс, савар, доньд зэрэг үнэд хүрэх эд зүйлсийг бусдад худалдсан байжээ. Харин баавгайн арьс болон эд эрхтнийг нь худалдаж авсан ченж Улаанбаатар хотод оруулж ирэн бусдад дамлан худалдаалах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд нэн ховор болон ховор амьтныг агнахаас гадна эд эрхтнийг зөөсөн, тээвэрлэсэн, бусдад худалдсан тохиолдолд агнасантай адил хэмжээний хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.