2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Хөлбөмбөгийн ДАШТ- 1938
ДХБХ-ноос хөл бөмбөгийн ДАШТ-нийг Европ болон Өмнөд Америк тивд ээлжлэн хийхээр шийдвэрлэсэн байсан боловч 1936 онд Берлинд болсон Конгресс 1938 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг Аргентинд бус Франц улсад хийхийг илүүд үзсэн юм. Өмнөд Америкийн улсууд эсэргүүцлийн тэмдэг болгож 20 жилийн турш баг тамирчдаа Европ тив рүү илгээхгүй байх шийдвэр гаргаж байжээ.

 
1938 оны хөл бөмбөгийн ДАШТ 1938 оны 6-р сарын 4-нөөс 19-ний хооронд Франц улсын 10 хотын 11 цэнгэлдэх хүрээлэнд явагдаж Итали улсын баг хоёр дахь удаагаа түрүүлсэн юм.



1938 онд дэлхийн хоёрдугаар дайны өмнөх түгшүүртэй, тогтворгүй байдал Европ тивийг нөмрөөд байлаа.  Испани улс иргэний дайны хөлд нэрвэгдэж, Австри улс Германд эзлэгдэн сайн хөл бөмбөгчид нь Германы нэрийн өмнөөс тоглох болсон тул Австрийн шигшээ  ДАШТ-нд оролцохоос татгалзсан  нь эхний шатанд учраа таараад байсан Шведийн багт боломж олгож, шөвгийн наймд шууд шалгарсан байдаг.



“ДАШТ 1938”-ийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Энэ дэлхийн аваргад анх удаа үдээсгүй бөмбөгөөр тоглож эхэлсэн.
  • Түүхэнд анх удаа бүх тоглолтын тайлбарыг  Бразили даяар радиогоор шууд дамжуулсан.
  • Хөл бөмбөгийн түүхэнд ховор тохиолдох 6:5-ын харьцаатай тоглолт Бразили- Польш улсуудын хооронд болсон. Мөн пүүзнүүд нь бороонд норсоны улмаас энэ тоглолтын төгсгөлийг Бразиличууд хөл нүцгэн өнгөрөөсөн гэсэн яриа байдаг.
  • Бас нэг хөгтэй түүх нь Польшийн хаалгачийн хаасан бөмбөг нь үдээсээ үдэж байсан Бразилийн довтлогч Лионидасыг ирж оноход мань хүн юу ч болоогүй юм шиг босч гоол хийчихээд эргээд гутлаа үдээд суусан аж.
  • Мөн хагас шигшээд Бразили-Итали улс шалгараад байтал Бразиличууд Марселаас шөвгийн тоглолт болох  Парис хүртэлх онгоцны тийз захиалсанд Италийн багийн дасгалжуулагч  Витторио Поццо  эгдүүцэн хэн ялсан нь л Парис нисэх ёстой гэсэнд бид ялах нь ойлгомжтой харин чамд нэг тийз өгөмз... Парист очиж шигшээ тоглолтыг үз хэмээжээ. Харамсалтай нь хагас шигшээд Бразиличууд ялагдсан ба захиалсан тийзнүүдээ Италичуудад зараагүйн улмаас тэд галт тэргээр Парис орж байжээ.
Тус ДАШТ-ний шилдэг довтлогчоор  7 гоол хийсэн Бразилийн хөл бөмбөгчин Лионидас тодорсон юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.