2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Хөлбөмбөгийн ДАШТ-1954
1954 оны хөл бөмбөгийн ДАШТ Швейцарь улсын Базель хотын Санкт-ЯкобБернийн -ВанкдорфЖеневийн - ШармильЛозаннагийн - Стад Олимпик де ля ПонтезЛуганогийн -КорнаредоЦюрихийн - Хардтурмцэнгэлдэх хүрээлэнгүүдэд 1954 оны 6-р сарын 16-наас 7-р сарын 4-ний өдрүүдэд болж өнгөрчээ.

ДХБХ-ноос Шигшээ тоглолтод шалгарсан 16 багийг нэрд гарсан 8 (Австри, Англи, Бразили, Унгар, Итали, Турк, Уругвай, Франц), нэрд гараагүй 8 (Югослав, Мексик, ХБНГУ, БНСУ, Австри, Шотланд, Швейцарь, Бельги) гэж ангилаад хэсэг тус бүрт нэрд гарсан 2, нэрд гараагүй 2 баг байхаар бодож 4 хэсэгт хуваасан ба нэг хэсэгт байгаа нэрд гарсан баг нь зөвхөн нэрд гараагүй хоёр багтайгаа л тоглохоор тогтсон ба хэрэв хэсэгтээ 2 ба 3-р байр эзэлсэн багуудын оноо тэнцвэл нэмэлт тоглолт хийхээр шийдвэрлэсэн юм.


 
1954 оны 7-р сарын 4-ний өдөр Берн хотын Банкдорф цэнгэлдэх хүрээлэнд болсон алтан медалийн төлөө тоглолтод ХБНГУ-ын баг Унгарын багийг 3:2 харьцаатайгаар буулган авч Алтан Дагина цомыг  анх удаа гардсан билээ.

 

ДАШТ 1954-ийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • 6-р сарын 27-ны өдөр шөвгийн наймын тоглолтын дараа Бразилийн хөлбөмбөгчин Мауро Мауриньо Унгарын довтлогч  Шандору Кочиш руу дөхөж очоод нүүр рүү нь цохисоноос үүдэн хөл бөмбөгийн түүхэнд “БЕРНИЙН ЗОДООН” гэж алдаршсан зодоон болсон юм. Энэхүү зодоон нь индрийн доорх хонгилд болсон ба  Дьюла Лорантхонгилийн гэрлийг хагалсан учраас харанхуй шахуу байсан аж.  Хөл бөмбөгчид хүнд хөнгөн бэртсэнээс Унгарын дасгалжуулагч Густав Шебеш хамгийн хүнд бэртэл авч 4 оёо тавиулсан ба Бразилийн хамгаалагч Мауро Мауриньогийн гартаа пүүзээ бариад Унгарчууд руу дайрч байгаа зураг бүх сонинууд дээр хэвлэгдэж байжээ.
  • Унгарын шигшээ баг энэ дэлхийн аваргын хамгийн хүчтэй баг байсан ба хэсгийн тоглолтод ХБНГУ-ын багийг 8:3-аар буулган авсан ч шигшээ тоглолтод харамсалтайгаар 3:2-оор хожигдсон байдаг.
Тус дэлхийн аваргад 11 гоол хийсэн амжилтаар Унгарын хөлбөмбөгчин Шандор Кочиш шилдэг довтлогчоор шалгарсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.