2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Хөлбөмбөгийн ДАШТ-1962
1962 оны хөлбөмбөгийн ДАШТ Чили улсад 1962 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 17 -ны өдрүүдэд Арикахотын Карлос ДиттборнРанкагуагийн БраденСантьягогийн Үндэснийцэнгэлзэх хүрээлэн, Винья-дель-Марын Саусалитоцэнгэлдэх хүрээлэнгүүдэд болж өнгөрсөн юм.


 

1956 оны ДХБХ-ны их хурлаас ДАШТ-ийг зохион явуулах санал ирүүлсэн Аргентин, Чили, ХБНГУ-аас (Аргентин улсын боломж илүү харагдаж байсан ч) Чили улсад ДАШТ 1962-ийг хийхээр тогтжээ. Энэ шийдвэр гарахад Чили улсын ХБХ-ны тэргүүн Карлос Диттборны хичээл зүтгэл ихээр нөлөөлсөн хэмээн үздэг. Иймээс ч  Чили улсын Арика хотын  цэнгэлдэх хүрээлэнг (1962 онд баригдсан) түүний нэрээр нэрэлсэн байдаг. Харамсалтай нь тэрээр тэмцээн эхлэхээс сарын өмнө 38-хан насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод Ази, Африкийн багууд тивээсээ шалгараад заавал Европ юмуу Өмнөд Америкийн багтай тоглож байж эрх авахаар тогтсоны улмаас тус тивүүдийн багууд хоёр удаа дараалан ДАШТ-ний шигшээ тоглолтонд оролцолгүй өнжиж байжээ.
Энэ удаагийн ДАШТ-нд багуудыг 4 хэсэгт хуваасан ба хэсэгтээ 2 ба 3-аар байр эзэлсэн багуудын оноо тэнцсэн тохиолдолд бөмбөгийн зөрүүг тооцон хасагдах шатанд гарахаар шийдвэрлэжээ.

Шигшээ тоглолтод Бразили, Чехсловакийн багууд хүч үзэн Бразилийн шигшээ баг 3:1-ийн харьцаатайгаар ялж, 2 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэв.


Тус ДАШТ-ний сонирхолтой баримтуудыг дурдвал:

  • 1960 оны 5-р сард Чилид 9,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж их хэмжээний хохирол учрахад Аргентинчууд мөн л ДАШТ-ийг шилжүүлэх талаар хөөцөлдөж эхэлсэн аж. Энэ үед Чили улсын ХБХ-ны тэргүүн Карлос Диттборн “Бидэнд ДАШТ-ийг минь үлдээгээд өгөөчээ... Угаасаа үүнээс өөр юу ч үлдсэнгүй” гэдэг  алдарт үгээ хэлсэн байдаг.
  • 6-р сарын 13-нд Винья-дел-Мар хотод  болсон Югослав и Чехословакийн багийн тоглолтыг 6000 хүрэхгүй үзэгч үзсэн нь түүхэнд хамгийн бага үзэгчтэй тоглолт хэмээн тэмдэглэгдэн үлдсэн.
  • ЗХУ-ын баг Уругвайн шигшээтэй тоглож байх үед  Численко-гийн цохисон бөмбөг Уругвайн хаалганы араас торны цоорхойгоор орсныг шүүгч тооцсон байдаг. Харин ЗХУ-ын багийн ахлагч  Игорь Нетто хэсгийн шийдвэрлэх тоглолтын нэг байсан ч гоол ороогүйг нотолж тоог хэвээр үлдээж   Fair Play буюу Шударга тоглогчийн жишээ үзүүлж байв. Энэ тоглолтод ЗХУ хожсон.
  • ДАШТ 1962 Пеле ба  Яшины хувьд азгүй тэмцээн байв. Пелегийн хувьд хэдийгээр Мексикийн эсрэг тоглолтод нэг гоол хийсэн ч Чехословактай тоглож байх үедээ урьд нь авсан гэмэл нь сэдэрч ДАШТ-ийг дуусгасан бол Яшины хувьд ЗХУ-Колумбын  тоглолтын үед тархи нь хөдөлснөөс шөвгийн наймд тааруухан тоглож баг нь хасагджээ.

  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.