2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
Ц.Энгүүн: Гоё бичлэгтэй болохыг хүсч шоунд оролцсон
“The Voice Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн шоунд хэрхэн оролцсон тухайгаа ярьжээ. Тэрбээр "Түрүүлэх гэж энэ шоунд ороогүй ээ. Өмнө нь олон орны “The Voice” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалтыг их үздэг байлаа. Эл шоунд оролцоод гоё бичлэгтэй л болохыг хүссэн юм. Ийм хол явж, түрүүлнэ гэж төсөөлөөгүй" хэмээн ярьжээ. Мөн тэрбээр "Шүүгч Д.Уламбаяр эгч өнгөрсөн хугацаанд намайг хурцалж, зоригжуулж, маш их дэмжсэн. Шоуг шууд дамжуулах үеэр хэрхэн дуулахаас гадна харагдах байдал, өмсөх хувцсанд минь хүртэл санаа тавьсан. Нэг удаа бүр өөртөө авсан шинэ хувцсаа надад өмсүүлэх гээд бариад ирсэн байсан. Тэгэхэд ямар их баярласан гэж санана. Тэр үеэс л олон хүн намайг дэмжиж байгаа учраас мэрийхгүй бол болохгүй юм байна гэж бодож, улам хичээсн" гэсэн байна. 
Эх сурвалж http://www.info.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.