2024 оны 04 сарын 23
Мэдээ, мэдээлэл
Эрээн хотод хүчиндүүлсэн 14 настай охиныг хамгаалалтад авчээ

Өнгөрсөн бямба гаригт БНХАУ-ын Эрээн хотод 14 настай охиныг өвөрмонгол иргэн хүчирхийлсэн хэрэг гарчээ. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг эмэгтэй чонын эрүү, соёо гэх мэт зүйлс хууль бусаар хил давуулж борлуулахдаа охиноо дагуулан явдаг байсан аж.

Тухайн өдөр ээж нь өвөр монгол иргэнтэй архидан согтуурч биеэ хянах чадвараа алдсанаас болж ийм ноцтой хэрэг гарах шалтгаан болжээ.

Охиныг Монгол Улсад авчирч хамгаалалтад авсан бөгөөд өмнө нь сургуульд сурч байгаагүй, бага тархины саажилт өвчтэй, одоо сэтгэл санааны хүнд байдалд байгаа аж. Ээж нь хэргийн гэрч учир Хятадын цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч буй юм байна. Мөн түүний хариуцлагагүй байдлаас болж охин бэлгийн хүчирхийлэлд өртөх нөхцөл бүрдсэн тул ээж байх эрхийг нь хязгаарлан, охиныг улсын асрамжийн төвд авахаар ГБХЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд хүсэлт тавин ажиллаж байгаа юм байна.

updown.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.