2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Хүн амыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтаа цуцлах бодолтой байна

Японы засгийн газар тус улсын янз бүрийн нутагт 2018 онд хийхээр төлөвлөж байсан БНАСАУ-ын зүгээс баллистик пуужин харваснаас үүдэх аюулын үед хүн амыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтыг цуцлах бодолтой байгаа тухай Киодо агентлаг мэдээлэв.
 
БНАСАУ-ын эрх баригчид сүүлийн үед Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар дэлхийн хамтын нийгэмлэгтэй идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж байгаа болохоор тус улсын зүгээс пуужин турших магадлал тун бага болсон хэмээн Японы эрх баригчид үзэж дээрх шийдвэрийг гаргахаар болжээ.
 
Түүнээс гадна Японы засгийн газар ийм сургуулилт хийснээрээ БНАСАУ-тай шууд харилцаа холбоо тогтоох уур амьсгалыг муутгахыг хүсэхгүй байгаа аж. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг 2018 онд зохион байгуулна хэмээн Японы эрх баригчид найдаж байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.