2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
АТГ: Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг шуурхай шалгана

АТГ-аас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өгөв. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Мөрдөн шалгах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй  53 гомдол, мэдээллийг  хүлээн авч долоон гомдолд хэрэг нээж, 15-д нь татгалзаж, дөрвийг нь харьяаллын дагуу шилжүүлсэн. Одоо 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна” гэлээ.

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан тушаалтнуудыг хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг нээжээ. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл уст­га­сан, өөрчилсөн, ху­дал мэдээлэл бүхий ба­римт бичиг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн яллагдагчаар татах санал хүргүүлжээ. Нийс­лэлийн газрын албанд 2017, 2018 онд шинээр олгосон газрын зөвшөөрөл, нийслэлийн энэ оны баталсан төсвөөс 10 тэрбум төгрөгийн зарцуулалт, төлөвлөлтийг судалж байгаа аж.

Харин өмнөх Ерөнхий сайдуудыг хол­бог­дуу­лан шалгаж буй Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээний талаар Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээтэй хол­боотой асуудлыг шалгаж байгаа.  Хэн нэгэн удирдах албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүсийн шахалт шаардлагаар хэргийг шуурхай шалгах асуудал байхгүй.  Бид аль болох хурдан шийдэж, хүлээлтийг нэг талд нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлттэй танилцана.  Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийн мөрдөн шал­­галтын ажиллагаа үр­гэл­­жилж байгаа. АСЕМ-ийн хөрөнгө оруу­лалттай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажил­­лагаа явагдсан” гэлээ. ­

СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙГООР ӨДӨРТ ГУРВАН ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

АТГ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүл­сэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ.  Зөвхөн сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар амралтын өдрийг оруулаад өдөрт гурван гомдол, мэдээллийг шийдвэрлэж байгаа нь АТГ-ын ажлын ачаалал их байгаа гэж үзэж байгаа гэнэ. Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл ихэнх хувийг эзэлж байгаа гэв.  Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шалгаад зөрчил гаргасан нь тогтоогдсон зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамал хамаарал бүхий этгээдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, газар эзэмших эрх шилжүүлэх, гэрээ байгуулах, гэр­чилгээ олгох шийдвэр гар­гахаас өмнө хуульд заа­сан мэдэгдэл, тайл­барыг гаргаагүй тул ца­лингийн хэмжээг буу­руу­лах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Түүнчлэн “Улаан­баатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд төрийн өмчит хувьцаат компанид то­дорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө ту­салсныхаа хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрч­лөөс урьдчилан сэргий­лэх тухай хууль зөрчсөн учраас шүүхээс тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлого болгож, хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг гурав дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх хэмжээгээр торгосон байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.