2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
ДАШТ-2018: “Хачин” фанатыг дуудлагаар худалдана

Эхнэр нь ДАШТ руу явахыг зөвшөөрөөгүй ч эцэстээ уярч, нөхрөө тавьж явуулсан Мексикийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчийн паян энэ удаагийн ДАШТ-ий хамгийн шилдэг түүх болсон гэхэд хэлсдэхгүй. “Эхнэр намайг ДАШТ рүү явуулсангүй” гэсэн бичиг бүхий футболк өмсгөн, картонон цаасан хуулбарыг нь хаа сайгүй авч явсан найзууд нь “ориг” Хавьертай хамт авахуулсан зургаа фейсбүүк хуудсандаа нийтэлсэн юм.

Картонон цаасан хуулбар нь илүүтэй алдартай болсон Мексикийн хөгжөөн дэмжигч Хавьер Ростов-на-Дону хотод ирэн, “амьдаараа” олон нийттэй зургаа татуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр өөрийн биеэр ирсэн учир цаасан хуулбар нь  хэрэггүй болжээ. Гэхдээ дэлхий даяар алдартай болсон картонон хөгжөөн дэмжигчийг хогийн сав руу хийх биш харин буяны үйлсэд зориулах дуудлага худалдаагаар худалдах санал гарсан байна.

Ийм саналыг ДАШТ-2018-ы элч, Оросын алдарт дуучин Николай Басковын сүйт бүсгүй Виктория Лопырева гаргасан байна. Өнгөрсөн ням гаригт тэрбээр Орос дахь Мексикийн элчин сайд Норма Пенсадо Морентой хамт Мексикийн хөгжөөн дэмжигчдийн гэрт болсон албан ёсны хүлээн авалтанд оролцон, буяны үйлсээд зориулах дуудлага худалдаа явуулах, олсон мөнгийг хүүхдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд зарцуулах тухай ярьжээ.

Тэрбээр “Хавьерын дүрс нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, жинхэнэ урлагийн бүтээл болсон. Ирээдүйн аваргуудыг бэлддэг Магомед Оздоевын хөлбөмбөгийн сургуулийг хамтдаа дэмжицгээе” гэжээ. Картонон Хавьерыг худалдах дуудлага худалдааг хэзээ зохион байгуулах мөн зохион байгуулах нөхцлийн талаар эцэслэн тохиролцоогүй байна.

Ямартай ч картонон Хавьерыг худалдан олсон бүхий л мөнгийг ирээдүйн аваргуудыг төрүүлэх хөлбөмбөгийн сургуульд хандивлахаар болжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.