2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
НААДМААР ХЭД ХОНОГ АМРАХ ВЭ

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9, 10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэх саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд оруулжээ. Хэрэв уг санал дэмжигдвэл долдугаар сарын 9, 10-ний өдрийн ажлын өдрийг 7, 21-ний амралтын өдрүүдэд нөхөн ажиллах байсан юм.

Гэвч уг санал дэмжигдээгүй байна. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар болон төрийн байгууллагууд наадмын өмнөх өдрүүдэд хариуцлага өндөртэй ажиллах ёстой гэж үзжээ.

Тиймээс иргэд наадмаар долдугаар сарын 11-15-ны хооронд буюу тав хоног амрах нь ээ.

Б.ОД

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.