2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Баян-Өлгийнхөн энэ сарын 11, 12-нд наадамлана

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг Баян-Өлгий аймагт энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Энэ талаар баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгээс өчигдөр мэдээллээ.

Ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг дарга А.Камелиятын тайлбарласнаар баярыг угтан зохион байгуулах урлаг, соёлын арга хэмжээнүүд энэ сарын наймны өдөр айтыс буюу харилцаа дууны тэмцээнээр эхлэх аж. Баяр наадмын нээлтийн ажиллагаа 11-ний өдрийн өглөө төв стадионд болох бөгөөд хүчит 256 бөх зодоглох юм.

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг доор танилцуулж байна

7 дугаар сарын 8-ны өдөр:

17:00-22:00 цаг. Айтыс /Хөгжимт Драмын Театрт/;
7 дугаар сарын 9-ний өдөр:
19:00-21:00 цаг. Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Султаны «Бөрт чоно» түүхэн жүжиг/Хөгжимт Драмын Театрт/.

7 дугаар сарын 10-ны өдөр:

09:00-18:00 цаг. Урианхай сурын харвааны тэмцээн
09:00-18:00 цаг.Үндэсний сурын хүүхдийн харвааны тэмцээн
10:00-18:00 цаг.Шагайн харвааны тэмцээн
14:00-15:30 цаг. Баярын хурал /Хөгжимт Драмын Театрт/;
17:00-19:00 цаг. "Ахметийн захиас" жүжиг /Хөгжимт Драмын Театрт/;

7 дугаар сарын 11-ний өдөр:

10:00-11:30 цаг. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /Төв стадионд/;
11:30-19:00 цаг. Хүчит бөхийн барилдааны 1-5 даваа;
                           Хүүхдийн барилдааны 1-4 даваа;
11:00-15:00 цаг. Шагайн харвааны тэмцээний үргэлжлэл;
11:30-18:00 цаг. Үндэсний сурын харвааны тэмцээн /Сур харвааны талбайд/;
09:00-10:00 цаг. Азарганы уралдаан /Морины барианы газарт/;
10:00-11:00 цаг. Дааганы уралдаан;
11:00-12:00 цаг. Шүдлэн насны морины уралдаан;
12:00-13:00 цаг. Хязаалан насны морины уралдаан.

7 дугаар сарын 12-ны өдөр:

10:00-10:30 цаг. Жороо морины уралдаан
11:00-12:00 цаг. Соёолон насны морьдын уралдаан;
13:00-14:00 цаг. Их насны морьдын уралдаан
10:00-13:00 цаг. Казах үндэстний "Көкпар" /тулам булаалдах тэмцээн/;
10:00-12:00 цаг. Казах үндэстний "Кыз хуар" тэмцээн;
15:00-18:40 цаг. Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл /Төв стадионд/;
18:40-19:00 цаг. Хаалтын ажиллагаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.