2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
FITNESS BIKINI MODEL Ш.СОЛОНГИЙН “ОРГАНИК АРГААР ГЭДЭС ЦЭВЭРЛЭХ” ЗӨВЛӨГӨӨ

Бид бүгдээрээ гэдсээ цэвэрлэх нь гоо сайханд ч, эрүүл мэндэд ч тустай гэдгийг ойлгосон. Гэхдээ заавал үнэтэй эм, бэлдмэл хэрэгтэй хэрэггүй юм авч мөнгөө үрж байхын оронд гар доор байгаа материалаа ашиглан, органик эрүүл аргаар гэдсээ хэрхэн хялбар цэвэрлэх талаар 1 арга хэлж өгье гэж бодлоо. 1 сарын дараа гэхэд гэдэс цэвэрлэгдэж, нүүр чинь гэрэлтэж туяараад, гэдэс харвин ч багассан байх болно.
Гэдэс цэвэрлэх скраб
Орц, найрлага:
1. 5 хоолны халбага овъёос - 75гр
2. 5 хоолны халбага цэвэр ус - 75мл
3. 1 цайны халбага сүү
4. 1 хоолны халбага зөгийн бал
5. 5 ширхэг самар /Siesta-н фундук, алмонд байж болно/
Скрабыг бэлтгэхдээ 5 халбага усан дээрээ 5 халбага овъёосоо хийгээд таглаж хонуулна. Өглөө нь сүү, зөгийн бал, самраа нэмж зуураад бэлэн боллоо. Үүнийгээ сайтар зажилж идээрэй. Ингэж идсэнээс хойш 3 цаг юу ч ууж, идэж болохгүй. 3 цагийн дараа ус сайн ууж, дуртай зүйлээ идээрэй.

Fitness.n huviin bagsh dasgaljuulagch Solongo

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.