Удахгүй болох Miss Universe тэмцээнд анх удаагаа трансжендер оролцогч оролцохоор болжээ. Энэхүү оролцогч нь Испани улсыг төлөөлөх аж.

Анжела Понсе гэх 26 настай трансженпер загвар өмсөгч тэрбээр Miss Universe тэмцээнд оролцох үндэсний ялагчийг тодруулах тэмцээнд 22 испани оролцогчтой өрсөлдөн тэмцээнд түрүүлсэн байна. Ингэснээр тэрбээр энэ оны сүүлээр Филиппин улсад болох Miss Universe  тэмцээнд Испани улсаа төлөөлөн орох эрхтэй болжээ.