2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Японд үерийн улмаас олон арван хүн амиа алджээ

 Япон улсын баруун хэсэгт хүчтэй аадар бороо орж, түүнээс шалтгаалан үүссэн үер болон хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өссөөр байгааг тус улсын эрх баригчдын зүгээс ард иргэддээ анхааруулаад байгаа тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

Даваа гарагийн өглөөний 9 цагийн байдлаар, 90 хүн амь үрэгдэж, 3 хүний биеийн байдал маш хүнд байгаа бол 58 хүн сураггүй алга болоод байгаа юм байна. Хирошима муж хамгийн их хохирол амсаж, амиа алдсан хүний тоо 38 хүрээд байгаа аж. Эхимэ мужид 22 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн байна.

Окаяама, Хиого, Киото, Шига, Фукуока, Кочи, Гифү, Ямагучи, Сага болон Кагошима мужуудад харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн тоо мөн бүртгэгдээд байгаа бол Хирошима мужид 3 хүний биеийн байдал тун хүнд байгаа ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.