2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Али Бабагийн үндэслэгч Jack Ма ингэж өгүүлжээ

☝️️“Ядуу хүмүүсийн сэтгэлд хүрэхэд хамгийн хэцүү. Ямар нэгэн юмыг үнэгүй өгөхлээр түүнийг чинь занга байна гэж харна.

☝️️Нэг жижигхэн хөрөнгө оруулалт шүү дээ гэж хэлбэл их мөнгө олохгүй юм байна гэнэ.

☝️️Тэгвэл томхоноор оруулах уу гэхлээр мөнгө байхгүй гэнэ.

☝️️Шинэ чиглэлээр ажиллаад үзээч гэхлээр туршлагагүй гэж хэлнэ.

☝️️Энэ чинь тогтчихсон бизнес шүү дээ гэхлээр хэцүү юм байна гэнэ.

☝️️Энэ шинэ бизнесийн загвар гэж учирлавал наадах чинь пирамид байна гэж үзнэ.

☝️️Дэлгүүр нээгээч гэхлээр тийм боломж үгүй гэнэ.

☝️️Шинэ бизнес эхлүүлэх үү гэвэл амжилттай явна гэдэг баталгаа алга гэж үзнэ.

☝️️Тэдэнд нэг адил шинж чанар байдаг: Гүүглдэж шалган, өөрсдөөсөө долоон дор найдваргүй найз нөхдөө шалгаан сонсож, их сургуулийн профессороос илүү их бодон тунгааж, сохороос багыг хийдэг.

Тэднээс юу хийж чаддаг вэ гээд нэг асуугаад үз.

☝️️Тэд танд хариулахгүй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.