2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Мэргэжлийн шүүтбоксын хамгийн том тулаан тун удахгүй

 Монгол, Японы шүүтбоксын тамирчдын хамгийн том тулаан энэ сарын 11-ний 19:00 цагт Спортын төв ордны А зааланд болох гэж байна.

Мэргэжлийн шүүтбоксын хамгийн том тулаан тун удахгүй

Уг тулаанд мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга Өлзийбатын Төрбаяр, Японы шүүтбоксын холбооны аваргын бүстэй Сакамототой,

шүүтбоксын бүх Японы аварга, Монгол улсын зургаан удаагийн аварга Намсрайн Чингүнжав, Япон улсын тамирчин Имототой,

SHINOBU FIGHT 60 кг жингийн аварга Б.Алтандөлгөөн, Япон улсын аварга, шүүтбоксын холбооны 60кг жингийн аваргын бүсийг эзэмшдэг Хукадатай, SHINOBU FIGHT халз тулааны ялагч Б.Баттөр, Япон улсын тамирчин Жижитэй тус тус тулалдахаар болоод байна. Мөн энэ үеэр Монголын шинэ залуу, шилдэг тамирчид холимог тулаан болон шүүтбоксоор хоорондоо өрсөлдөх ажээ.

Ерөнхий зохион байгуулагч: МОНГОЛЫН ШҮҮТБОКСЫН ХОЛБОО

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.