2024 оны 04 сарын 23
Чөлөөт цаг
Тэрбум давсан өртөгтэй, төрийн тусгай хамгаалалтанд болсон нижгэр хурим

Өнгөрсөн ням гаригт нэр нөлөө бүхий улс төрч Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, МАК-ын Нямтайширын охин буюу монгол түмнээ “Шарк”-аар танигдсан Н.Цэлмүүн нарын хурим монголын хамгийн үнэтэй амралт зугааллын цогцолбор гэгддэг Terelj Hotel-д болсон юм. Төрийн өндөр хамгаалалтын дор зохион байгуулсан уг хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотны хүмүүсээс бүрдсэн ойролцоогоор 500 орчим зочинтой болсон гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн байна. Түүнчлэн, хуримын зардал нэг тэрбум төгрөг давсан гэх. Ийн өндөр өртөгтэй уг хуримд манай улс төрийн МАН-ын бүлэглэлүүд болоод нэртэй бизнесмэнүүд цугларсан аж. Тус хурим сүйт залуу Б.Баттүшигийн анхных бол, сүйт бүсгүйн Н.Цэлмүүний хоёрдахь хурим юм. Н.Цэлмүүн одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 онд хүүгийнхээ аав Н.Цолмон гэдэг залуутай 400 сая төгрөгийн өртөгтэй тансаг хурим хийж байсныг тухайн үед хэвлэлүүдээр цацаж байсан удаатай. Энэ өдрийг  Монголын эрх, мэдэлтэн баячуудын төрийн тусгай хамгаалалтан дор цугларсан найр хэмээн нэрийдэж болхоор байлаа.

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.