2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Винни Пүүхийг Хятадад гаргахыг хориглосны учир

Уолт Дисней кино компаниас гаргасан Винни Пүүхийн тухай шинэхэн бүтээл “Christopher Robin” уран сайхны киног Хятадад гаргахыг эрх баригчид нь хориглосон байна.

Эрх баригчид энэхүү шийдвэрийнхээ учир шалтгааныг тайлбарлаагүй аж. Харин өнгөрсөн жилүүдэд олон нийтийн сүлжээгээр Винни Пүүхийг Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй харьцуулсан зургууд тархсантай холбоотойгоор ийнхүү киног хориглоход хүрсэн байх гэж ажиглагчид тайлбарлажээ.

2013 онд АНУ-ын ерөнхийлөгчтэй алхаж буй Ши Жинпинийг уг хүүхэлдэйн кинон дээр барын дэргэд явж байгаа Винни Пүүхтэй адилтган зүйрлэснээс хэрэг явдал анх эхэлжээ. Дараа нь 2014 онд Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй гар барин сэгсэрч буй Ши Жинпиний зургийг мөн л илжигтэй хамт буй Винни Пүүхтэй зүйрлэсэн юм.

Энэ үеэс Хятадын эрх баригчид олон нийтийн сүлжээн дэх Винни Пүүхтэй зургуудыг хориглож, устгаж эхэлжээ. Мөн 2015 онд болсон парадыг удирдаж буй Ши Жинпин удирдагчийн зургийг тоглоомон машинд суугаа Винни Пүүхтэй адилтгаснаар Хятадын хориг улам ширүүссэн байна.

Хятадын зүгээс жил бүр гадны 34 киног өөрийн орон гаргадаг хатуу уламжлалтай. Тэгвэл “Christopher Robin” нь тус улсын кино театрт гарах эрхээ хасуулсан Холливудын хоёр дахь кино болж байна.

Б.Болормаа

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.