2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Аргентины дэд ерөнхийлөгчид авилгын хэргээл ял оноолоо

Аргентины дэд ерөнхийлөгч Амадо Будуд шүүх авлигын хэргээр 5 жил 10 сарын ял оноожээ.
 
А.Будуг авлига авсан, төрийн албанд зохисгүй ажиллагаа явуулсан хэрэгт буруутгасан байна. Гэм буруутай этгээд 2009-2011 онд эдийн засгийн сайдын албан тушаал эрхэлдэг байхдаа “Ciccone Calcografica” хувийн хэвлэлийн компанид  тусламж үзүүлж, тус компанийг дампуурлаас аварсан гэсэн дүгнэлтэд шүүх хүрчээ.
 
Шүүхийн шийдвэрээр Буду шууд шорон руу явах аж. Түүнчлэн шүүх түүнийг бүх насаар нь төрийн албанд ажиллахыг хориглосон байна. А.Буду мөн мөнгө угаасан завшсан өөр хэд хэдэн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.