2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Аавын тухай ГАЙХАЛТАЙ эшлэлүүд

Хорвоогийн хүмүүс эхийн хайрыг ярихаас биш эцгийн хайрыг хааяахан л дурсдаг. Айн сандрахдаа “Ээж ээ” гэж уулга алдахаас биш “Аав аа” гэж барагтай бол хэлдэггүй. Гэтэл хүн хорвоод бий болоход, бие хүн болон төлөвшихөд, аливаа арга ухаанд суралцахад гээд амьдралын олон зүйлд “ААВ” хүний нөлөө, нөмөр нөөлөг их. Гэхдээ эцэг болох амархан “ААВ” байх амаргүй хэмээдгийг тунгаан бодно биз ээ. 

Ингээд алдартнуудын хэлсэн аавын тухай эшлэлүүдийг хүргэе.

“Хүн хүндээ өгдөг хамгийн сайхан бэлгийг аав минь надад өгсөн. Тэр бол түүний надад өгсөн итгэл юм”  Америкийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Жим Валвано

 - “Хүүхдийнхээ төлөө эцэг хүний хийх хамгийн сайхан зүйл бол тэдний ээжийг хайрлах явдал юм”  Анжанэт Гарсия Антелон  

- ...Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү..
. (“Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ” шүлгийн хэсгээс…) Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар

“Аав минь надад яаж амьдрахыг зааж байгаагүй ч үйл хөдлөл, үлгэр дууриаллаараа хэрхэн амьдрахыг сургасан” Америкийн нэрт зохиолч Кларенс Бадинтон Келланд

“Аав маань дүү бид хоёртой цуг гадаа тоглож байсан юм. Гэтэл ээж ирээд “Чи хөвгүүдтэй хамт зүлэг талхлаад байна шүү дээ” гэж халаглахад аав “Бид зүлгийг биш хөвгүүдийг өсгөж байгаа шүү дээ, хонгор минь” гэж хариулсан юм даа" Америкийн бэйсболлийн тамирчин Хармон Киллэбрев

- "Ангир шар нарны дор аавынхаа хайранд 49 жил өлгийдүүлж өссөн. Аав минь ханьгүй, би ээжгүй олон жил хамт амьдарсан. Хоёр биеийнхээ дутууг нөхөж, амьдралын нугачааг давсан. Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг хэнэггүйхэн эр зангаар л өнгөрүүллээ дээ. Эргээд бодоход, аавынхаа энэ занд эрэмшээд би хэнэггүй явсан байна лээ" Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн 

 - “Ухаантай эцэг өөрийн хүүхдээ сайн мэддэг” Уильям Шекспир

“Ядуу эр хэрэв өөрийн гэсэн гэр бүлтэй л бол тэр баян эр гэсэн үг” “M*A*S*H” киноны гол дүр Колонел Поттерийн хэлсэн үг

 - “Нэг аав зуун багшаас ч илүү”  Английн яруу найрагч Жорж Герберт

“Хүүхэд насны өөртэй итгэлтэй, хүчирхэг байдлыг эцгийн хайр, халамж бий болгож байдаг”  Австралийн сэтгэл зүйч Зигмунд Фрейд

- “Эрэгтэй хүн бүр эцэг болж чадах ч зарим нь л жинхэнэ аав байж чаддаг”  Австралийн хүүхдийн гэрэл зурагчин Энн Геддес

“Аавууд эх хүн шиг амарждаггүй ч гэлээ тэдэнтэй адил. Учир нь хүүхдийн хүмүүжилд аавын нөлөө маш их бий”  Америкийн тэрбумтан Дэвид Готтесмэн

-“Үхэлтэй нүүр тулахын цагт эргэн санахад амьдралд чинь таван сайн найз байсан бол чи сайхан амьдарчээ л гэсэн үг” гэж аав минь байнга хэлдэгсэн”  Америкийн нэрт зохиолч Элберт Хаббард

- “Зарим хөөрхийлөлтэй аав хүүхдүүдээ орхиж явахдаа өөрийн амьдралын хамгийн үнэт өв хөрөнгөө алдаж буйгаа мэддэггүй”  Нэрт зохиолч Рут Э.Ренкил

“Тэврүүлэх гэж өөдөөс нь гүйн тосох үртэй аав хамгийн баян эр юм”  Хэн нэгэн

​“Эцэг болох амархан, аав байх хэцүү”  Вильгельм Буш

"Аав хүний хүүхдүүдийнхээ төлөө хийх хамгийн чухал зүйл нь ээжийг нь хайрлах явдал юм" Нотр-Дамын Их сургуулийн 15 дахь Ерөнхийлөгч Теодор Хесбург

-"Зарим хүн сайн аавгүй өссөн ч өөрөө сайн аав байж чаддаг"  Германы филисофич Фридрих Ницше

"Аав минь яаж хичээдэг байсан шиг би яг тэгж амьдралдаа хичээж явдаг. Тэр үргэлж бусдыг нэгдүгээрт тавьдаг. Гэр бүлээрээ суугаад хооллоход бүгд идэж эхэлсний дараа л тэр хоолондоо хүрнэ. Мөн намайг ямар нэгэн зүйлд ялсан эсвэл ялагдсан ч намайг хэзээ ч дүгнэж, шүүдэггүй байсан" Америкийн хөлбөмбөгийн тамирчин Бен Роетлисбергер

- "Намайг хийхийг хүсч буй зүйлд минь улам бадрааж, амьдралд минь байнга дэмждэг, ирээдүйд сайн өвөө болох мундаг аавтай гэдгээ мэдэрдэг би азтай нэгэн" АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон

"Би зүгээр л… аавыгаа ойлгодог ч байсан болоосой гэж хүсдэг" Дуучин Майкл Жексон

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.