2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
АНУ-д итгэж болохгүй гэж анхааруулжээ

АНУ нь итгэж болох түнш биш гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Ён Хо-г хүлээн авч уулзахдаа анхааруулсан тухай пүрэв гарагт Financial Tribune сонин мэдээлсэн байна.
 
ТАСС агентлагийн уламжилснаар, “Сүүлийн жилүүдэд АНУ-ын эрх баригчдын зүгээс гаргаж буй үйлдлүүд нь дэлхийд тус улсын засаг захиргааг хүлээсэн үүргээ биелүүлдэггүй найдваргүй түнш хэмээн ойлгоход хүргэж байна” Хасан Роухани тэмдэглэжээ.
 
“АНУ Ирантай байгуулсан цөмийн асуудлаархи хэлэлцээрээс гарсан нь олон улсын эрх зүйг бусниулж буй хэрэг юм. БНАСАУ-ын бодлого Лалын Бүгд найрамдах Иран улстай харилцаагаа хөгжүүлэх, нэг туйлт харилцааг эсэргүүцэхэд чиглэдэг” гэж Умард Солонгосын ГХЯ-ны тэргүүн мэдэгдээд, саяхан Сингапурт болсон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаархи мэдээллийг Ираны төрийн тэргүүнд танилцуулсан байна.
 
Ли Ён Хо нь Иранд албан ёсны айлчлал хийсэн бөгөөд мягмар гарагт тус улсын гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай яриа хэлэлцээ хийсэн юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.